- Нүүр
- Монгол Улсын хууль
- МАЛЫН ИНДЕКСЖҮҮЛСЭН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 11 сарын 12 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
МАЛЫН ИНДЕКСЖҮҮЛСЭН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь заалтын "Засгийн газар" гэснийг "энэ хуулийн 18.1-д заасан давхар даатгалын компани" гэж өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.7 дахь заалтын "эсэх асуудлаар" гэснийг хассугай.
3 дугаар зүйл.Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
