- Нүүр
- Монгол Улсын хууль
- БОЛОВСРОЛЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 11 сарын 12 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Боловсролын тухай хуульд доор дурдсан агуулгатай 282 дугаар зүйл нэмсүгэй:
"282 дугаар зүйл.Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага
282.1.Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
282.1.1.боловсролын болон холбогдох хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас баталсан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах;
282.1.2.аймаг, нийслэлийн боловсролын газар болон боловсролын сургалтын байгууллагыг мэргэжил, арга зүй, удирдлага, зохион байгуулалтаар хангах;
282.1.3.гамшгийн улмаас хичээл, сургалтын үйл ажиллагааг түр зогсоох, хэлбэр өөрчлөх тохиолдолд сургалтын тасралтгүй байдлыг хангах хариу арга хэмжээг авах нэгдсэн зохицуулалт хийх;
282.1.4.хуульд заасан бусад чиг үүрэг."
2 дугаар зүйл.Боловсролын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4.9 дэх заалтын "санал" гэсний өмнө "хэрэгжүүлэх арга хэмжээ, төслийг эрэмбэлэх, шийдвэрлүүлэх" гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл.Боловсролын тухай хуулийн дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг:
"27.1.Боловсролын удирдлагын тогтолцоо нь боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэлийн боловсролын газар, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн болон боловсролын сургалтын байгууллагын өөрийн удирдлагаас бүрдэнэ."
2/40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг:
"40.1.Төрийн болон орон нутгийн өмчийн боловсролын сургалтын байгууллагыг суурь зардал болон дундаж нормативт үндэслэсэн хувьсах зардал, сургалтын байгууллагын үйл ажиллагааны гүйцэтгэлийн чанар, үнэлгээний үр дүнгийн нэмэлт урамшууллын зардлаар санхүүжүүлж болно."
3/43 дугаар зүйлийн 43.2.10 дахь заалт:
"43.2.10.мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчид Засгийн газраас тогтоосон хэмжээ, нөхцөлийн дагуу тэтгэлэг олгоно."
4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
