- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Тогтоолд өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 84
Төрийн ордон, Улаанбаатар хот
Тогтоолд өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1."Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Монгол Улсын Их Хурлын 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 53 дугаар тогтоолын 1 дэх заалтын 2 дахь дэд заалтын "2022-2023" гэснийг "2023-2024" гэж өөрчилсүгэй.
2.Энэ тогтоолыг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
