A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 85

Төрийн ордон, Улаанбаатар хот

Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

Авлигын эсрэг хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг хавсралтаар шинэчлэн баталсугай.

2.Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан "Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Монгол Улсын Их Хурлын 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 67 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

3.Энэ тогтоолыг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР

Монгол Улсын Их Хурлын 2021 оны 85 дугаар тогтоолын хавсралт

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН АЛБАН ХААГЧИЙН АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН ХЭМЖЭЭ

 

Д/д

 

Албан тушаал

Албан тушаалын сарын цалингийн хэмжээ

/төгрөгөөр/

1

Авлигатай тэмцэх газрын дарга

3 337 152

2

Авлигатай тэмцэх газрын дэд дарга

3 108 560

3

Хэлтсийн дарга

2 980 180

4

Албаны дарга

2 823 184

5

Ахлах ажилтан

2 687 202

6

Ажилтан

2 533 104

7

Туслах ажилтан

1 446 900

---о0о---