A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 87

Төрийн ордон, Улаанбаатар хот

Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай

Өрийн удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн26.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Засгийн газраас 2022 онд гадаад,дотоод үнэт цаас гаргах асуудлыг Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Өрийн удирдлагын тухай хууль, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд нийцүүлэн шийдвэрлэх эрхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т олгосугай.

2.Энэ тогтоолыг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР