- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН БҮРЭЛДЭХҮҮНИЙ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 11 сарын 12 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН БҮРЭЛДЭХҮҮНИЙ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн 1 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай дараах заалт нэмсүгэй:
1/1 дүгээр зүйлийн 9 дэх заалт:
"9/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эдийн засаг, хөгжлийн сайд;"
2/1 дүгээр зүйлийн 17 дахь заалт:
"17/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Цахим хөгжил, харилцаа холбооны сайд;"
2 дугаар зүйл.Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 9, 10, 11, 12, 13, 14, 15 дахь заалтын дугаарыг "10, 11, 12, 13, 14, 15, 16" гэж, 16, 17 дахь заалтын дугаарыг "18, 19" гэж тус тус өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
