- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 11 сарын 12 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах заалт нэмсүгэй:
1/18 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 6 дахь заалт:
"6/Эдийн засаг, хөгжлийн яам;"
2/18 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 14 дэх заалт:
"14/Цахим хөгжил, харилцаа холбооны яам;"
3/20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 8 дахь заалт:
"8/Эдийн засаг, хөгжлийн сайд:
-үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийг улс, салбар хоорондын болон бүс, орон нутгийн хэмжээнд нэгдсэн бодлого, уялдаагаар хангах, зээл, тусламжийн нэгдсэн бодлого;
-макро эдийн засгийн бодлогын судалгаа, төлөвлөлт;
-бүсчилсэн хөгжлийн бодлого;
-эдийн засгийн болон хөгжлийн тэргүүлэх чиглэл, салбарыг тодорхойлж, салбар, дэд бүтцийн зохистой харьцааг тогтоох, төслүүдийн нэгдсэн бодлого;
-хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого, төлөвлөлт;
-эдийн засгийн гадаад хамтын ажиллагаа, гадаад, дотоод худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт, бүртгэл;
-хөнгөн, жижиг, дунд, хүнд болон аж үйлдвэрийн нэгдсэн бодлого, төлөвлөлт;
-концесс, төр-хувийн хэвшлийн түншлэлийн асуудал;
-өндөр технологи, үндэсний инновацын тогтолцооны бодлого, төлөвлөлт;
-чөлөөт бүс, хилийн боомтын хөгжлийн бодлого, төлөвлөлт;
-хүн амын өсөлтийг дэмжих, хүний хөгжлийг хангах нэгдсэн бодлого;
-хүн амын нутагшилт, суурьшлын ерөнхий төлөвлөлт."
4/20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 16 дахь заалт:
"16/Цахим хөгжил, харилцаа холбооны сайд:
-харилцаа холбоо, сансар, мэдээллийн технологи, өргөн нэвтрүүлэг, шуудангийн бодлого, зохицуулалт;
-цахим засаглал, салбарын хөгжлийг мэдээллийн технологиор дэмжих асуудал;
-радио давтамжийн бодлого;
-бүх нийтийн үйлчилгээний үүргийн талаарх бодлого, зохицуулалт;
-нийтийн мэдээллийн дэд бүтцийн асуудал;
-харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын инновацыг хөгжүүлэх асуудал;
-кибер аюулгүй байдлын бодлого, зохицуулалт;
-цахим орчинд хүний хувийн мэдээлэл хамгаалах бодлого, зохицуулалт;
-мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийн хөгжил, тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих асуудал."
2 дугаар зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 10 дахь заалтад "-мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоог хөгжүүлэх асуудал;, -цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах бодлого." гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"7.Засгийн газар Монгол Улсын хөгжлийн урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийг Улсын Их Хурлаас тогтоосон, эсхүл хуульд заасан хугацаанд, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг өөрийн бүрэн эрх эхэлснээс хойш 60 хоногийн дотор, төсвийн хүрээний мэдэгдэл, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, төсвийн төслийг хуульд заасан хугацаанд Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ."
4 дүгээр зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 6, 7, 8, 9, 10, 11, 12 дахь заалтын дугаарыг "7, 8, 9, 10, 11, 12, 13" гэж, 13, 14 дэх заалтын дугаарыг "15, 16" гэж, 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5 дахь заалтын "бодлого" гэснийг "хэрэгжилт" гэж, мөн хэсгийн 6 дахь заалтын "макро эдийн засгийн бодлогын төлөвлөлт, зохицуулалт;" гэснийг "төсвийн бодлого, төсөв, санхүү, эдийн засгийн судалгаа, төсөөлөл;" гэж, мөн хэсгийн 6 дахь заалтын "нэгдсэн төсвийн талаарх судалгаа, төлөвлөлт;" гэснийг "нэгдсэн төсвийн талаарх судалгаа, төлөвлөлт, нэгдсэн төсвийг улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцүүлэн боловсруулах асуудал;" гэж, мөн заалтын "тусламжийн нэгдсэн бодлого" гэснийг "тусламжийг хэрэгжүүлэх асуудал" гэж, мөн хэсгийн 13, 14 дэх заалтын "үйлдвэрлэлийг хөгжүүлэх" гэснийг "үйлдвэрлэлийн" гэж, мөн хэсгийн 10 дахь заалтын "инновацийн тогтолцоог бүрдүүлэх, хөгжүүлэх" гэснийг "инновацыг хөгжүүлэх" гэж, мөн хэсгийн 8, 9, 10, 11, 12, 13, 14 дэх заалтын дугаарыг "9, 10, 11, 12, 13, 14, 15" гэж, 15, 16 дахь заалтын дугаарыг "17, 18" гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн "-цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах бодлого;" гэснийг, мөн зүйлийн 5 дахь хэсгийн 1 дэх заалтын "-чөлөөт бүсийн хөгжлийн асуудал;", ", концесс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал" гэснийг, мөн зүйлийн 5 дахь хэсгийн 2 дахь заалтын "-хөгжлийн бодлого, төлөвлөлт; -эдийн засгийн тэргүүлэх чиглэл, салбарыг тодорхойлж, салбар, дэд бүтцийн зохистой харьцааг тогтоох асуудал; -хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого; -гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт, бүртгэл; -харилцаа холбоо, мэдээллийн технологийн асуудал;" гэснийг, мөн хэсгийн 6 дахь заалтын "-улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийн асуудал;" гэснийг, мөн хэсгийн 8 дахь заалтын "-мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн тогтолцоог хөгжүүлэх асуудал;" гэснийг мөн хэсгийн 14 дэх заалтын "хөгжлийн" гэснийг тус тус хассугай.
6 дугаар зүйл.Энэ хуулийг Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
