A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Журам шинэчлэн батлах тухай /Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны бүрэлдэхүүн, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам/
Бүлэг: 1979

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД, ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр

Дугаар А/190, А/280

Улаанбаатар хот

Журам шинэчлэн батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3, 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.4 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ НЬ:

"Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны бүрэлдэхүүн, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам"-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай. Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга /Г.Өнөрбаяр/, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /Б.Баасандорж/ нарт даалгасугай. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны А/51, А/69 дүгээр хамтарсан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД.  А.АРИУНЗАЯА                                         ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД  ХЭРГИЙН САЙД  Х.НЯМБААТАР

ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД, ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр

Дугаар А/25, А/57

Улаанбаатар хот

ТУШААЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.6 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1.Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдаж, журмаар зохицуулсан харилцааг хуульд тусгасантай холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн "Журам шинэчлэн батлах тухай" (Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны бүрэлдэхүүн, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам) A/190, A/280 дугаар хамтарсан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

2.Хүчингүй болсон тушаалыг хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлээс хасуулах арга хэмжээ авч ажиллахыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга /Л.Мөнхзул/-д даалгасугай.

ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Л.ЭНХ-АМГАЛАН

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД О.АЛТАНГЭРЭЛ

/Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авсан/