- Нүүр
- Сайдын тушаал
- ДААТГУУЛАГЧ (ИРГЭН)-ИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР АЛДАЛТЫГ ТОГТООХОД БАРИМТЛАХ МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛСАН ӨВЧНИЙ ЖАГСААЛТ, ХУВЬ ХЭМЖЭЭ, ХУГАЦАА /2-р хавсралтыг ХНХС, ЭМС-ын 2023 оны А/152, А/388 дугаар тушаалаар 2024.01.01-ний өдрөөс эхэлэн хүчингүй болгоно/
Эрүүл мэндийн сайд,
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын
2021 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн
А/758, А/197дугаар хамтарсан тушаалын хоёрдугаар хавсралт
ДААТГУУЛАГЧ (ИРГЭН)-ИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР АЛДАЛТЫГ ТОГТООХОД БАРИМТЛАХ МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛСАН ӨВЧНИЙ ЖАГСААЛТ, ХУВЬ ХЭМЖЭЭ, ХУГАЦАА
№ |
Өвчний нэр |
Үе шат |
Өвчний код |
Хувь хэмжээ |
Хугацаа |
Хөдөлмөрийн нөхцөл солих, ажлын цаг хорогдуулах эсэх |
|
||||||
Уушиг тоосжих өвчин |
||||||
1.1 |
Антракоз /антракосиликоз/ |
Уушги тоосжих өвчин I үе, уушгины зураглал 2 уушгинд тархмал хэлбэрээр тодорсон, хэлбэр өөрчлөгдсөн, уг бага зэрэг хатуурсан, хэлбэр алдагдаж өргөссөн, уушгины ар дээд, дунд хэсэгт дунд зэргийн тодролтой цөөн тооны жижиг зөв ба зөв бус зангилаанцарт голомтуудтай (Rg зурагт ОУ-н ILO ангилалаар: Жижиг сүүдэр тархалт: 0/1, 1/0) |
J-60 |
40 |
1 жил |
|
Асбестоз |
J-61 |
|||||
Силикоз |
J-62 |
|||||
Сидероз, цементоз |
J-63 |
|||||
Пневмоканиоз /холимог тоосоор үүсгэгдсэн/ |
J-64 |
|||||
Силикотуберкулёз |
J-65 |
|||||
Биссиноз |
J-66 |
|||||
1.2 |
Антракоз /антракосиликоз/ |
а/Уушги тоосжих өвчин I үе, уушгины зураглал 2 уушгинд тархмал хэлбэрээр тодорсон, хэлбэр нилээд алдагдсан, уг өргөссөн, хатуурсан, сүүл хэсэгт тайрагдсан мөчрийн шинж илрэнэ, уушгины ар дээд, дунд хэсэгт дунд зэргийн тодролтой олон тооны жижиг зөв болон зөв бус хэлбэрийн зангилаанцарт голомтуудтай Амьсгал дутагдал I зэрэг (Rg зурагт ОУ-н ILO ангилалаар: Жижиг сүүдэр тархалт: 1/1) |
J-60 |
41-50 |
1 жил |
|
Асбестоз |
J-61 |
|||||
Силикоз |
J-62 |
|||||
Сидероз, цементоз |
J-63 |
|||||
Пневмоканиоз /холимог тоосоор үүсгэгдсэн/
|
J-64 |
|||||
Силикотуберкулёз |
J-65 |
|||||
Биссиноз |
J-66 |
|||||
Антракоз /антракосиликоз/ |
б/Уушги тоосжих өвчин I үе, уушгины зураглал 2 уушгинд тархмал хэлбэрээр тодорсон, хэлбэр нилээд алдагдсан, уг өргөссөн, хатуурсан, сүүл хэсэгт тайрагдсан мөчрийн шинж илрэнэ, уушгины ар дээд, дунд хэсэгт дунд зэргийн тодролтой олон тооны жижиг зөв болон зөв бус хэлбэрийн зангилаанцарт голомтуудтай, гялтан зузаарсан, зэрэг (Rg зурагт ОУ-н ILO ангилалаар: Жижиг сүүдэр тархалт: 1/1/, 1/2) |
J-60 |
51-59 |
1 жил |
||
Асбестоз |
J-61 |
|||||
Силикоз |
J-62 |
|||||
Сидероз, цементоз |
J-63 |
|||||
Пневмоканиоз /холимог тоосоор үүсгэгдсэн/ |
J-64 |
|||||
Силикотуберкулёз |
J-65 |
|||||
Биссиноз |
J-66 |
|||||
1.3 |
Антракоз /антракосиликоз/ |
Уушги тоосжих өвчин II үе, уушгины зураглал 2 уушгинд тархмал хэлбэрээр тодорсон, хэлбэр нилээд алдагдсан, уг өргөссөн, хатуурсан, сүүл хэсэгт тайрагдсан мөчрийн шинж илрэнэ, ихэвчлэн баруун уушгинд тодрол ихтэй олон тооны жижиг, дунд, том зангилаанцарт голомтуудтай, гялтан зузаарсан, уушги тэлэгдэлт, Амьсгал дутагдал I-II зэрэг, Уушгин зүрхний архаг дутагдал I үе, ээнэгшилтэй үе, хавсарсан сүрьеэ ЭХОКГ: уушгины гипертензи (Rg зурагт ОУ-н ILO ангилалаар: жижиг сүүдэр + том сүүдэр А категор+ плеврийн зузаарал Тархалт: 2/1, 2/2, 2/3) |
J-60 |
60-69 |
1 жил |
|
Асбестоз |
J-61 |
|||||
Силикоз |
J-62 |
|||||
Сидероз, цементоз |
J-63 |
|||||
Пневмоканиоз /холимог тоосоор үүсгэгдсэн/ |
J-64 |
|||||
Силикотуберкулёз |
J-65 |
|||||
Биссиноз |
J-66 |
|||||
1.4 |
Антракоз /антракосиликоз/ |
Уушги тоосжих өвчин III үе, уушгины зураглал 2 уушгинд тархмал хэлбэрээр тодорсон, хэлбэр нилээд алдагдсан, уг өргөссөн, хатуурсан, сүүл хэсэгт тайрагдсан мөчрийн шинж илрэнэ, 2 уушгинд тодрол ихтэй олон тооны жижиг, дунд, том зангилаанцарт голомтуудтай, голомтууд нь хоорондоо нийлэх хандлагатай, гялтан зузаарсан, уушги тэлэгдэлт, Амьсгал дутагдал II зэрэг, Уушгин зүрхний архаг дутагдал II үе, ээнэгшлээ алдсан үе, ЗАД -С үе. /сүрьеэ гялтангийн наалдац гялтангийн зузааралт/ ЭхоКГ: уушгины гипертензи, зүрхний баруун ховдлын томрол, зүрхний баруун ховдлын агших чадвар буурна. (Rg зурагт ОУ-н ILO ангилалаар: жижиг сүүдэр +том сүүдэр B категор+ плеврийн зузаарал Тархалт: 3/1,3/2 |
J-60 |
70-79 |
1 жил |
|
Асбестоз |
J-61 |
|||||
Силикоз |
J-62 |
|||||
Сидероз, цементоз |
J-63 |
|||||
Пневмоканиоз /холимог тоосоор үүсгэгдсэн/ |
J-64 |
|||||
Силикотуберкулёз |
J-65 |
|||||
Биссиноз |
J-66 |
|||||
1.5 |
Антракоз /антракосиликоз/ |
Уушги тоосжих өвчин III үе, уушгины зураглал 2 уушгинд тархмал хэлбэрээр тодорсон, хэлбэр нилээд алдагдсан, уг өргөссөн, хатуурсан, сүүл хэсэгт (тайрагдсан мөчрийн) шинж илрэнэ, 2 уушгинд тодрол ихтэй олон тооны жижиг, дунд, том зангилаанцарт голомтуудтай, голомтууд нь хоорондоо нийлж томорсон, (усан үзмийн хонхорцог хэлбэрийн) уушги тэлэгдэлт, Амьсгал дутагдал III зэрэг, Уушгин зүрхний архаг дутагдал II-III үе, ээнэгшлээ алдсан үе, ЗАД *D* үе /сүрьеэ гялтангийн наалдац гялтангийн зузааралт / ЭхоКГ: уушгины гипертензи, зүрхний баруун ховдлын тэлэгдэл, зүрхний баруун ховдлын агших чадвар буурна. (Rg зурагт ОУ-н ILO ангилалаар: жижиг сүүдэр + том сүүдэр C категор+ плеврийн зузаарал Тархалт: 3/3, 3/3+) |
J-60 |
80-100 |
1 жил |
|
Асбестоз |
J-61 |
|||||
Силикоз |
J-62 |
|||||
Сидероз, цементоз |
J-63 |
|||||
Пневмоканиоз /холимог тоосоор үүсгэгдсэн/ |
J-64 |
|||||
Силикотуберкулёз |
J-65 |
|||||
Биссиноз |
J-66 |
|||||
Тоосжилтын болон хордлогын шалтгаант гуурсан хоолойн архаг үрэвсэл |
||||||
1.6 |
Тоосжилтын болон хордлогын шалтгаант гуурсан хоолойн архаг үрэвсэл |
Тоосжилтын болон хордлогын шалтгаант гуурсан хоолойн архаг үрэвсэл, хүндрэлгүй |
J-68 |
- |
-
|
Хөдөлмөрийн нөхцөл солих
|
1.7 |
Тоосжилтын болон хордлогын шалтгаант гуурсан хоолойн архаг үрэвсэл, Амьсгал дутагдал I зэрэг |
J-68 |
40-55 |
1 жил |
||
1.8 |
Тоосжилтын болон хордлогын шалтгаант гуурсан хоолойн архаг үрэвсэл, уушгины зураглал олширсон, уушги тэлэгдэлт, Амьсгал дутагдал I зэрэг Спирографи: FEV1 66-79%, VC, FVC-80-66% |
J-68 |
56-69 |
2 жил |
||
1.9 |
а/Тоосжилтын болон хордлогын шалтгаант гуурсан хоолойн архаг үрэвсэл, уушгины зураглал дунд, доод талбайд илүү ихсэнэ, уушгины зураглал торлог хэлбэрээр алдагдана, уг хатуурч, өргөсөн, хэлбэрээ алдсан, уг орчмын булчирхайнууд хатуурсан, уушги тэлэгдэлт, Амьсгал дутагдал I-II зэрэг, Уушгин зүрхний архаг дутагдал I үе, ээнэгшилтэй үе, ЭХОКГ: уушгины гипертензи, Спирографи: FEV1 50-65%, VC, FVC-65-50% |
J-68 |
70-79 |
1 жил |
||
б/Уушгины зураглал тархмал хэлбэрээр тодорсон, уушгины зураглал торлог хэлбэрээр алдагдана, уг хатуурч, өргөсөн, хэлбэрээ алдсан, уг орчмын булчирхайнууд хатуурсан, гялтангийн наалдац тодорхойлогдоно, уушги тэлэгдэлт, Амьсгал дутагдал II-III зэрэг, Уушгин зүрхний архаг дутагдал II-III үе, ээнэгшлээ алдсан үе, ЗАД D үе /сүрьеэ, гялтангийн наалдац илэрч болно /Эхо КГ: уушгины гипертензи, баруун ховдлын тэлэгдэл, зүрхний баруун ховдлын агших чадвар буурсан/ |
J-68 |
80-100 |
1 жил |
|||
1.10 |
Тоосжилт, харшил, хордлогын шалтгаант багтраа |
а/Тоосжилт, харшил, хордлогын шалтгаант багтраа, хөнгөн хэлбэр |
J-45 |
- |
- |
Хөдөлмөрийн нөхцөл солих |
б/Тоосжилт, харшил, хордлогын шалтгаант багтраа, дунд үе |
J-45 |
40 |
1 жил |
|||
1.11 |
а/Дунд үе, Амьсгал дутагдал I зэрэг |
J-45 |
41-50 |
2 жил |
||
б/Дунд үе, Амьсгал дутагдал II зэрэг, Уушгин зүрхний архаг дутагдал I үе, ээнэгшилтэй үе, ЗАД B үе |
J-45 |
51-69 |
2 жил |
|||
1.12 |
Хүнд үе, Амьсгал дутагдал II-III зэрэг, Уушгин зүрхний архаг дутагдал II үе, ээнэгшлээ алдсан үе, ЗАД С үе |
J-45 |
70-80 |
1 жил |
||
2. Мэргэжлээс шалтгаалсан хордлогын өвчнүүд |
||||||
Химийн бодисын архаг хордлогын улмаас үүсэх эмгэг |
||||||
2.1 |
Металлын хордлого (Хар тугалга, мөнгөн ус, хром,кадми, зэс, цайр, цагаан тугалга, берилли, тэдгээрийн нэгдэлүүд, бусад металлууд) |
а/Хөнгөн үе (Буйл хөөж хөхөвтөр болох, амны хөндий шархлах, аманд металл амтагдах, ххолой хорсох, хуурай ханиах, дотор муухайрах, бөөлжих, шинжилгээнд ретикулоцитоз 25% хүртэл ихсэх, уропорфирин, копропорфирин 300 мг хүртэл ихсэх мөнгөн ус 0,02-0,05 мг/л, шэээсэнд 0,01 мг-аас их) |
T 56 |
40 |
1 жил |
|
б/Дунд үе (Захын мэдрэлийн эмгэгүүд, цус багадалт, шүд сулрах, сэтгэлээр унах, хараа муудах, амьсгалын замын үрэвсэл, арьсны үрэвсэл, үеэр өвдөх шинжүүд) |
T 56 |
41-55 |
1 жил |
|||
в/Дунд үе (Нейропати, бөөрний түүдгэнцэрийн болон сувганцарын гэмтэл, буйланд хар тугалганы хүрээ үүсэх, хамрын салст, ходоод гэдэс, зүрх судасны системийн өвчлөл, мэдрэл- сэтгэцийн өөрчлөлтүүд, шинжилгээнд ретикулоцитоз 40 % хүртэл ихсэх, уропорфирин, копропорфирин 500 мг хүртэл ихсэх, хүнд металлууд ихсэх) |
T 56 |
56-69 |
1 жил |
|||
г/Хүнд үе (Нейропати, бөөрний түүдгэнцэрийн болон сувганцарын гэмтэл, үхжлийн гаралтай нефропати, арьсны дерматит, хордлогын шалтгаант энцефалопати, тэнэгрэлийн шинжүүд, бусад эрхтнүүдийн дагалдах эмгэгүүд, шинжилгээнд ретикулоцитоз 40%-с дээш ихсэх, уропорфирин, копропорфирин 500 мг дээш ихсэх, хар тугалга 0,005 мгл-аас ихсэх, бусад хүнд металлууд ихсэх) |
T 56 |
70-90 |
2 жил |
|||
2.2 |
Идэмхий бодисын хордлого (Фенол, фенолын уламжлалууд, бусад идэмхий органик бодисууд, идэмхий хүчил, хүчил төст нэгдлүүд, идэмхий шүлт, шүлт төст нэгдлүүд) |
а/Хөнгөн үе (Мэдрэл, хоол боловсруулах эрхтэн тогтолцооны архаг эмгэгүүд, уушги ба гуурсан хоолойн үрэвсэл, зүрх судас, цусны тогтолцооны өөрчлөлтүүд, арьсны загатнаа) |
T 54 |
40 |
1 жил |
|
б/Дунд үе (Дээрх шинжүүд дээр нэмэгдээд тураал, шүд суларч буйл үрэвсэх, цус гоожих, ходоод, гэдэсний шархлаа үүсэх) |
T 54 |
41-55 |
1 жил |
|||
в/Хүнд үе (Уушгины пневмосклероз, хордлогын шалтгаант энцефалопати) |
T 54 |
56-69 |
1 жил |
|||
г/Хүнд үе (Энцефалопати, олон эрхтний дутмагшил, бодисын солилцооны түгээмэл хямрал) |
T 54 |
70-80 |
2 жил |
|||
Ароматик бодисуудын хордлого |
||||||
2.3 |
Ханасан ба үнэрт нүүрс устөрөгчийн галогены уламжлалын хордлого (Тетрахлорт нүүрстөрөгч, хлороформ, трихлорэтилен, тетрахлорэтилен, дихлорометан, хлорфторт нүүрстөрөгч, бусад ханасан нүүрс устөрөгчийн галогенууд, бусад үнэрт нүүрс устөрөгчийн галоген) |
а/Хөнгөн үе (Мэдрэл, хоол боловсруулах эрхтэн, зүрх судас, цусны тогтолцооны өөрчлөлтүүд, биологийн шингэнд хорт бодисууд илрэх) |
Т 53 |
40 |
1 жил |
|
б/Дунд үе (Дээрх шинжүүд дээр нэмэгдээд олон эрхтний хавсарсан архаг өөрчлөлтүүд илэрсэн |
Т 53 |
41-55 |
1 жил |
|||
в/Дунд үе (Арьсны архаг үрэвсэл, тууралт, цусны системийн өөрчлөлтүүд, анеми, зүрх судас, ходоод, гэдэс, цуллаг эрхтнүүдийн үйл ажиллагааны архаг дутмагшил, мэдрэл-сэтгэцийн хямрал, полиневропати) |
Т 53 |
56-69 |
1 жил |
|||
г/Хүнд үе (Элэг, бөөр, зүрх, судасны олон эрхтэн хавсарсан архаг дутагдал, цусны эсүүдийн гүнзгий өөрчлөлт, мэдрэл-сэтгэцийн хямрал, хүнд хэлбэрийн арьсны эмгэгүүд, хордлогын шалтгаант энцефалопати, ком, бодисын солилцооны түгээмэл хямрал) |
Т 53 |
70-85 |
2 жил |
|||
Цочроогч, боогдуулагч бодисын /хий, уур/ хордлого |
||||||
2.4 |
Хий ба ууршимтгай цочроогч, боогдуулагч бодисуудын хордлого (азотын исэл, хүхрийн давхар исэл, формальдегид, аммиак нулимс асгаруулагч хий, хлор, фтор, фторт устөрөгч, хүхэрт устөрөгч, нүүрстөрөгчийн давхар исэл, бусад хий, утаа, уур) |
а/Хөнгөн үе (Амьсгалын дээд зам, арьс, салстын цочролын шинжүүд, хуурай ханиах, хоолой сөөх, хамар залгиур хуурайших, хорсох, биологийн шингэнд хорт бодисууд илрэх) |
Т 59 |
40 |
1 жил |
|
б/Дунд үе (Риноларинго-фарингит, трахеобронхит, зүрх судасны архаг өвчнүүд, арьсны загатнаа, ходоод гэдэсний үрэвсэл) |
Т 59 |
41-55 |
1 жил |
|||
в/Дунд үе (Хордлогын шалтгаант бронхит, багтраа, пневмосклероз, амьсгалын дутагдал, цусны системийн өөрчлөлтүүд, мэдрэлийн хэсэгчилсэн голомтот шинжүүд, элэг, бөөрний архаг үрэвсэл) |
Т 59 |
56-69 |
1 жил |
|||
г/Хүнд үе (Хордлогын шалтгаант уушги тэлэгдэлт, уушгины хаван, хордлогын шалтгаант энцефалопати, олон эрхтний архаг хавсарсан дутмагшил, бодисын солилцооны түгээмэл хямрал, уушгины хаван, бодисын солилцооны хүчилшилт) |
Т 59 |
70-85 |
2 жил |
|||
Пестицидийн хордлого |
||||||
2.5 |
Пестицидийн хордлого (Органик фосфат ба карбамат агуулсан шавьж устгагчууд, гербицид, фунгицид, родентицид, бусад пестицидүүд) |
а/Хөнгөн үе (Хоол боловсруулах эрхтэн, зүрх судас, цусны элементүүдийн өөрчлөлтүүд, биологийн шингэнд хорт бодисууд илрэх) |
T 60 |
40 |
1 жил |
|
б/Дунд үе (Элэг, бөөрний архаг үрэвсэл арьсны загатнаа, цусны элементүүдийн өөрчлөлтүүд, биологийн шингэнд хорт бодисууд илрэх) |
T 60 |
41-55 |
1 жил |
|||
в/Дунд үе (Мэдрэл-сэтгэцийн хам шинж, элэгний хатуурал, дотоод шүүрлийн булчирхайн өөрчлөлтүүд, амьсгалын дутагдал, багтраа, полиневрит, цусны элементүүдийн өөрчлөлтүүд, биологийн шингэнд хорт бодисууд илрэх) |
T 60 |
56-69 |
1 жил |
|||
г/Хүнд үе (Элэгний хатуурлын эцсийн шат, бөөрний дутагдал, зүрх судасны дутагдал)
|
T 60 |
70-90 |
2 жил |
|||
Органик бус бодисын хордлого |
||||||
2.6 |
Бусад органик бус бодисын хордлого (Хүнцэл, фосфор, марганц, тэдгээрийн нэгдлүүд, устөрөгчийн цианид, бусад органик бус нэгдлүүд) |
а/Хөнгөн үе (Хоол боловсруулах эрхтэн, зүрх судасны өвчнүүд, биологийн материалд хорт бодисууд илрэх) |
T 57 |
40 |
1 жил |
|
б/Дунд үе (Хордлогын шалтгаант элэгний үрэвсэл, бөөр, уушги, зүрх судасны системийн өөрчлөлт, цусны шинжилгээний өөрчлөлтүүд, цус багадалт) |
T 57 |
41-55 |
1 жил |
|||
в/Дунд үе (Ходоод, гэдэсний шархлаа, элэгний хатуурал, цусны эсүүдийн гүнзгий өөрчлөлтүүд, бамбай булчирхайн эмгэг, тархины хэсэгчилсэн голомтот шинжүүд, бодисын солилцооны хүчилшилт) |
T 57 |
56-69 |
1 жил |
|||
г/Хүнд үе (Архаг цус багадалт, бусад эрхтэн системийн хавсарсан дутмагшил, хордлогот энцефалопатийн шинжүүд, ходоод, гэдэсний хавдар, элэгний цирроз, цусархаг хам шинж) |
T 57 |
70-90 |
2 жил |
|||
2.7 |
Угаарын хийн хордлого |
а/Хөнгөн үе (Толгой өвдөх /дух шанаагаар/, чамархай лугших, толгой эргэх, ядрах, тэнцвэр алдагдах гуйвах, цусанд карбоксигемоглобин 10-20 % болох) |
T 58 |
40 |
1 жил |
|
б/Дунд үе (Хөдөлгөөний эвсэл алдагдах, хөдөлгөөн сулрах, ухаан алдах, унтамхай болох, нүүрээр ягаан улаан толбо гарах, бөөлжих нь нэмэгдэх, нүүр их биеийн булчин жирвэгнэх, цусанд карбоксигемоглобин 20-30 % болох) |
T 58 |
41-55 |
1 жил |
|||
в/Дунд үе (Дээрх шинжүүд хүндрэх, ухаангүй болох, хожуу үеийн энцефалопатийн хөнгөн үе, цусанд карбоксигемоглобин 30-35% болох) |
T 58 |
56-69 |
1 жил |
|||
г/Хүнд үе (Танин мэдэхүйн гүйцэтгэл буурах, хожуу үеийн энцефалопатийн дунд үе, карбоксигемоглобин 30-40% хүрнэ) |
T 58 |
70-79 |
2 жил |
|||
д/Хүнд үе (Ухаан бүрэн алдаж комд орох, хожуу үеийн энцефалопатийн хүнд үе, мөчүүд хөхрөх,судасны цохилт 100-120 хүрэх, булчин хөшиж чангарах, даралт буурах, таталт өгөх, карбоксигемоглобин 35 -50% хүрнэ) |
T 58 |
80-90 |
2 жил |
|||
Органик хүчлүүд ба түүний нэгдэлүүд |
||||||
2.8 |
Органик уусгагчууд (Шатахууны нэгдлүүд, бензин, бензиний нэгдлүүд, толоул, ксилол, нафталингликол, кетон, бусад органик уусгагчууд) |
а/Хөнгөн үе (Хоол боловсруулах эрхтний хөнгөн хямрал, элэг бөөрний архаг үрэвсэл, уушги, гуурсан хоолой, арьс салстын үрэвсэл) |
T 52 |
40 |
1 жил |
|
б/Дунд үе (Дээрх шинжүүд, мэдрэл сульдал, тураал, цусны тогтолцооны өөрчлөлт илрэх, биологийн материалд хорт бодисууд илрэх) |
T 52 |
41-55 |
1 жил |
|||
в/Хүнд үе (ходоод гэдэсний түгжрэл, сорвижилтын эмгэгүүд, тураал, арьс салстын архаг хүндрэлт өвчнүүд, биологийн материалд хорт бодисууд илрэх) |
T 52 |
56-69 |
1 жил |
|||
г/Хүнд үе (Уушгины хаван, энцефалопати, бодисын солилцооны түгээмэл хямрал, олон эрхтний дутмагшил, биологийн материалд хорт бодисууд илрэх) |
T 52 |
70-90 |
2 жил |
|||
3. Мэргэжлээс шалтгаалсан арьс харшлын өвчин |
||||||
3.1 |
Эм, химийн сэдрээгч бодис, будах, тослох материал, металл, нефтийн бүтээгдэхүүнээс үүссэн харшлын гаралтай байнга дахидаг арьсны өвчнүүд |
L 23 |
50 |
1 жил |
||
3.2 |
Ажил мэргэжилтэй холбоотой нарны илч, хэт халуун, хүйтэн, цахилгаан соронзон орны нөлөөлөл, цацраг идэвхт туяатай байнга ажилласнаас үүссэн арьсны өвчнүүд |
L 24 |
40-50 |
1 жил |
||
3.3 |
Дээрх арьсны харшилт өвчнүүд архагшиж хүндрэл үүссэн |
а/Полиаллергийн хэлбэрт шилжсэн, эмчилгээнд засал авахгүй, эмийн эмчилгээ тохирохгүй болсон, харшилын өвчний дахилт ойрхон өгдөг |
L 23, L 24 |
51-60 |
1 жил |
|
б/Дархлааны тогтолцооны илэрхий өөрчлөлт үүссэн, цусны шинжилгээнд тогтвортой өөрчлөлт орсон, арьсны харшилын байнгын сэдрэлттэй |
61-65 |
1 жил |
||||
4. Мэргэжлээс шалтгаалсан нүдний өвчин |
||||||
4.1 |
Мэргэжилтэй холбоотой үүссэн зовхи салстын хурц бөгөөд архаг үрэвсэл / коньюнктивит/, нулимсны дамжуулах замын эмгэг |
H10,H11,H04 |
- |
- |
Хөдөлмөрийн нөхцөл солих |
|
4.2 |
Мэргэжилтэй холбоотой үүссэн эврэвчийн хурц бөгөөд архаг үрэвсэл, цагаа унах |
а/Хоёр нүдний илүү сайн харж байгаа нүд нь 0.1-0.3 хараатай (ДЭМБ тодорхойлолтоор дунд зэргийн сул хараатай) |
H17 |
50-69 |
1 жил |
|
б/Зохих эмчилгээ хийлгэсний дараа тохирсон шилээр хоёр нүдний илүү сайн харж байгаа нүд 0.05-0.09 хараатай (ДЭМБ тодорхойлолтоор хүнд зэргийн сул хараатай) |
H17 |
70-89 |
1 жил |
|||
в/Зохих эмчилгээ хийлгэсний дараа тохирсон шилээр хоёр нүдний илүү сайн харж байгаа нүд 0.05-аас доош хараатай (ДЭМБ тодорхойлолтоор сохор) |
H17 |
90-100 |
Хугацаагүй |
|
||
4.3 |
Мэргэжилтэй холбоотой үүссэн нүдний болрын эмгэг (катаракта) |
Нэг нүдний хараа хэвийн буюу тохирсон шилээр 0.3 ба түүнээс дээш хараатай, нөгөө нүд нь 0.05-с доош хараатай |
H26 |
50-69 |
1 жил |
|
4.4 |
Мэргэжилтэй холбоотой үүссэн харааны мэдрэлийн үрэвсэл бөгөөд хатингаршил |
а/Зохих эмчилгээ хийлгэсний дараа тохирсон шилээр хоёр нүдний илүү сайн харж байгаа нүд 0.1-0.3 хараатай (ДЭМБ тодорхойлолтоор дунд зэргийн сул хараатай) |
H46 H47 |
50-69 |
2 жил |
|
б/Зохих эмчилгээ хийлгэсний дараа тохирсон шилээр хоёр нүдний илүү сайн харж байгаа нүд 0.05-0.09 хараатай (ДЭМБ тодорхойлолтоор хүнд зэргийн сул хараатай) |
H46 H47 |
70-89 |
2 жил |
|||
в/Зохих эмчилгээ хийлгэсний дараа тохирсон шилээр хоёр нүдний илүү сайн харж байгаа нүд 0.05-аас доош хараатай (ДЭМБ тодорхойлолтоор сохор) |
H46 H47 |
90-100 |
Хугацаагүй |
|||
4.5 |
Мэргэжилтэй холбоотой үүссэн хоёрдогч глаукома |
а/Зохих эмчилгээ хийлгэсний дараа тохирсон шилээр хоёр нүдний илүү сайн харж байгаа нүд 0.1-0.3 хараатай /ДЭМБ тодорхойлолтоор дунд зэргийн сул хараатай/ эсвэл Харах талбай 2 нүдэнд 40 градус хүртэл нарийссан (төвийн хараа нь хэвийн байж болно) |
H40 |
50-69 |
2 жил |
|
б/Зохих эмчилгээ хийлгэсний дараа тохирсон шилээр хоёр нүдний илүү сайн харж байгаа нүд 0.05-0.09 хараатай /ДЭМБ тодорхойлолтоор хүнд зэргийн сул хараатай/ эсвэл Харах талбай 2 нүдэнд 20 градус хүртэл нарийссан (төвийн хараа нь хэвийн байж болно) |
H40 |
70-89 |
2 жил |
|||
в/Зохих эмчилгээ хийлгэсний дараа тохирсон шилээр хоёр нүдний илүү сайн харж байгаа нүд 0.05-аас доош хараатай (ДЭМБ тодорхойлолтоор сохор) эсвэд Харах талбай 2 нүдэнд 10 градус хүртэл нарийссан (төвийн хараа нь хэвийн байж болно) |
H40 |
90-100 |
Хугацаагүй |
|||
4.6 |
Мэргэжилтэй холбоотой үүссэн торовчийн эмгэг / миопия ба бусад / |
а/Зохих эмчилгээ хийлгэсний дараа тохирсон шилээр хоёр нүдний илүү сайн харж байгаа нүд 0.1-0.3 хараатай (ДЭМБ тодорхойлолтоор дунд зэргийн сул хараатай) эсвэл Харах талбай 2 нүдэнд 40 градус хүртэл нарийссан (төвийн хараа нь хэвийн байсан) |
H35 H52 |
50-69 |
2 жил |
|
б/Зохих эмчилгээ хийлгэсний дараа тохирсон шилээр хоёр нүдний илүү сайн харж байгаа нүд 0.05-0.09 хараатай (ДЭМБ тодорхойлолтоор хүнд зэргийн сул хараатай) эсвэл Харах талбай 2 нүдэнд 20 градус хүртэл нарийссан (төвийн хараа нь хэвийн байсан) |
H35 H52 |
70-89 |
2 жил |
|||
в/Зохих эмчилгээ хийлгэсний дараа тохирсон шилээр хоёр нүдний илүү сайн харж байгаа нүд 0.05-аас доош хараатай (ДЭМБ тодорхойлолтоор сохор) эсвэл Харах талбай 2 нүдэнд 10 градус хүртэл нарийссан (төвийн хараа нь хэвийн байсан) |
H35 H52 |
90-100 |
Хугацаагүй |
|||
4.7 |
Төрөлхийн өнгөт харааны гажигтай, хэвийн өнгөт хараа шаардагдах бүх төрлийн мэргэжил (бүх төрлийн жолооч, нисгэгч, лаборант, зураач болон бусад). Тохирсон шилээр нэг нүд 0.6-аас багагүй, нөгөө нүд 0.2-оос багагүй ба мохос хараатай. |
H53.5 H53.0 |
- |
- |
Хөдөлмөрийн нөхцөл солих |
|
5. Мэргэжлээс шалтгаалсан мэдрэлийн өвчнүүд |
||||||
5.1 |
Хэсгийн, ерөнхий, хавсарсан доргион |
а/I үе (Дээд мөчний полиневропати, мэдрэхүй, вегетатив өөрчлөлт, дээд мөчний хялгасан судасны тонусын алдагдал, ачаалалтай ажиллах буюу даарсан үед гар цайрах, шөнийн өвдөлт илрэх, хүйтний сорил) |
Т 75 |
40 |
1 жил |
|
б/II үе (дээд мөчинд өвдөлт мэдрэхүйн шинж байнга илрэх, дунд мэдрэлийн дарагдлын шинж, мэдрэхүйн алдагдал тод илэрч,вегатодистони, астени, "Паля" шинж, гарын дулаан буурч, жижиг үений хэлбэр алдагдах, булчингийн хатингаршил, нурууны нугаламуудын остеоартроз, остеохондроз, спондилопати үүсэх) |
Т 75 |
41-69 |
1 жил |
|||
в/III үе (судасны агшилт байнгын дахилттай болж, мэдрэхүйн тэжээлийн өөрчлөлт гүнзгий илрэх, мэдрэлийн ёзоор цочрол, дарагдлын хам шинж, Рейно шинж илрэх, гипоталамусын хямрал, ангиодистони хямрал тархи болон зүрхний титэм судсанд илрэх, хүнд үед дисциркуляторный энцефалопатийн хам шинж, бэлгийн үйл ажиллагаа сулрах, доргионы мэдрэхүй буурах) |
Т 75 |
70-80 |
2 жил |
|||
5.2 |
Цахилгаан соронзон талбай, лазер, радио долгионы нөлөөллөөс үүсэх өвчин |
а/Хөнгөн үе (Вегетатив мэдрэлийн хямрал ихтэй астени, нойргүйдэл, захын мөчний салгалалт, хэт цочромтгой, зүрх судасны тогтолцооны хямрал) |
W 85 |
45 |
1 жил |
|
б/Дунд үе (Мэдрэлийн системийн голомтот шинжүүд, зүрх судасны дутагдлын хам шинж, энцефалопати, ой санамж эрс муудах, нүдний болор цайх, арьсны уян хатан чанар алдагдах, дерматит үүсэх, хумс хугарамтгай болох) |
W 85 |
46-69 |
1 жил |
|||
в/Хүнд үе (Хүнд хэлбэрийн астени, вазопати, диэнцефалийн хямрал, сэтгэл хөдлөл буурч, уналт, бамбай булчирхайн хямралууд илэрсэн, гипохромный анеми) |
W 85 |
70-80 |
1 жил |
|||
5.3 |
Нурууны спондилопати (остеохондроз, спондилёз ивэрхийн шалтгаант компрессионно-ишемический синдром хүзүү, сээр, бүсэлхий, ууцны хэсгийн радикулопати) дээд, доод мөчний мэдрэлийн язгуурын өвдөлт, дарагдлын хам шинж |
а/Тогтмол биш өвдөх, үе үе хөдөлгөөн хязгаарлагдах, бадайрах, вегетатив өөрчлөлт илрэх |
G 54 |
- |
- |
Хөдөлмөрийн нөхцөл солих |
б/Өвдөлтийн шинж жилд 2-3 удаа дахилттай, булчингийн чангарал, өвдөлт болон вегетатив өөрчлөлтүүд байнга илрэх |
G 54 |
40-55 |
1 жил |
|||
в/Язгуур мэдрүүлийн дарагдлын шинжтэй, булчингийн зангирал, нурууны муруйлттай, өвдөлт, рефлекс, мэдрэхүйн хүрээний түвшингийн өөрчлөлттэй |
G 54 |
56-69 |
1 жил |
|||
г/Мэс заслын эмчилгээний дараах язгуур мэдрэлийн гаралтай саатай, бага аарцгийн эрхтний хүнд зэргийн үйл ажиллагааны алдагдалтай,мэс засал хийх боломжгүй олон нуруу нугалмыг хамарсан эмгэг |
G 54 |
70-80 |
2 жил |
|||
6. Мэргэжлээс шалтгаалсан чих хамар хоолойн өвчнүүд |
||||||
6.1 |
Шуугианы гаралтай сонсгол бууралт |
а.II үе |
H83.3 |
- |
- |
Хөдөлмөрийн нөхцөл солих |
б.III үе |
H83.3 |
45-69 |
1 жил |
|||
в.IV үе |
H83.3 |
70-80 |
2 жил |
|||
6.2 |
Дууны эрхтэний эмгэг |
а/Дууны хөвчийн үйл ажиллагааны алдагдалтай |
J38 J38.0 |
- |
- |
Хөдөлмөрийн нөхцөл солих |
б/Дууны хөвчийн хэсэгчилсэн саатай |
J38 J38.0 |
45-59 |
1 жил |
|||
в/Дууны хөвчийн хоёр талын саатай |
J38 J38.0 |
60-69 |
1 жил |
|||
г/Дууны хөвчийн хавдар |
J38 J38.0 |
70-90 |
2 жил |
|||
6.3 |
Мэргэжлээс шалтгаалсан амьсгалын дээд замын өвчлөл |
а/Хамар, залгиур, төвөнхийн архаг хатингаршсан үрэвсэл |
J31 J34.8 |
- |
- |
Хөдөлмөрийн нөхцөл солих |
б/Хамрын таславчинд цооролт үүссэн |
J31 J34.8 |
45-69 |
1 жил |
|
||
в/Мэргэжлээс шалтгаалсан амьсгалын дээд замын хавдар |
J31 J34.8 |
70-90 |
2 жил |
|||
7. Мэргэжлээс шалтгаалсан туяаны өвчин |
||||||
7.1 |
Радио идэвхт бодис болон Рентген туяанаас үүссэн туяаны өвчин |
а/I үе (Астеновегетатив хам шинжүүд диспепси, ходоодны шүүрэл багасах, эрэгтэй хүнд импотенци, эмэгтэй хүнд өндгөвчний үйл ажиллагаа хямрах, захын цусанд лейкопени 3.0*109/л хүртэл буурах, тромбоцитопени, нейтрофил эс хордлогын мөхлөгтэй, цусархаг хам шинж бага зэрэг илрэх) |
W 88 |
40 |
1 жил |
|
б/II үе (Судасны дистони, астеновегетатив хам шинжүүд үс унах, хумсны өөрчлөлт, диэнцефалийн криз өгөх, богино хугацаанд ухаан алдах, бүх биеийн гипергидроз, пароксизмал тахикарди, бие чичрэх, цус шүүрэмтгий болох, цусархаг хам шинжүүд, ходоод гэдэсний шүүрэл буурах, хордлогын гепатит, захын цусанд лейкопени 2.5*109 /л хүртэл буурах, нейтропени, лимфоцитопени 3 г/л хүртэл буурах, тромбоцитопени, нейтрофил эс хордлогын мөхлөгтэй, цусны чөмөгний шинжилгээнд бүх эгнээний гипоплази илэрсэн) |
W 88 |
41-69 |
1 жил |
|||
в/III үе (Цус төлжилт дарангуйлагдсан, мэдрэлийн тогтолцооны хүнд зэргийн өөрчлөлт их, байнгын нойргүйдэл, толгой эргэх, дотор муухайрах, ой тогтоолт буурах, цусархаг хам шинжүүд, салстад шархлаат некрозын өөрчлөлт, үс халцрах, дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагаа хямрах, захын цусанд лейкопени 1.0*109 г/л хүртэл буурах, нейтропени, лимфоцитопени 3 г/л-ээс буурах, тромбоцитопени, гиперхромный цус багадалт, сепсис) |
W 88 |
70-80 |
2 жил |
|||
8. Мэргэжлээс шалтгаалсан мэс заслын өвчнүүд |
||||||
8.1 |
Доод мөч, хэвлий, аарцгийн эрхтний хөх судас өргөсөх өвчин |
а/I үе: доод мөч, аарцгийн эрхтэний судасны тэлэгдэлтийн үе, хүндрэлгүй |
I 83 |
- |
- |
Хөдөлмөрийн нөхцөл солих |
б/I-II үе: доод мөч, аарцгийн эрхтэний судасны мэдэгдэхүйц тэлэгдэлтийн үе судасны өргөсөлт зангилаа үүссэн, гүний судсанд үечилсэн бөглөрөлт өгч, хэсгийн байдалтай хавагнах, хавхлагын дутагдал илэрсэн |
I 83 |
40-55 |
1 жил |
|||
в/III үе: дээрх өөрчлөлтүүд болон мэдэгдэхүйц тромбоз, тромбофлебит хавсарсан хөлд байнгын хаван, трофик өөрчлөлт үүссэн. |
I 83 |
56-69 |
1 жил |
|||
г/IV үе: дээрх өөрчлөлтүүд болон, мэдэгдэхүйц шарх үүсэх,зөөлөн эд, ясны идээт үрэвсэл өгөх, судасны үрэвсэл, бөглөрөлт, судасны дотор давхаргын үрэвсэл хавсарсан |
I 83 |
70-80 |
2 жил |
|||
8.2 |
Тохойн үений хэлбэр хөдөлгөөн алдагдах өвчин (Тулгуур эрхтэн үе мөчний хэлбэр, хөдөлгөөн алдагдсан хүндрэл) |
а/I зэрэг: 1-2 үений хөдөлгөөн хязгаарлагдаж, 10-20 градус болох, үйл ажиллагааны алдагдалгүй |
М 21 |
- |
- |
Хөдөлмөрийн нөхцөл солих |
б/I-II зэрэг: 1-2 үений хөдөлгөөн хязгаарлагдаж, 30-40 градус болох, үйл ажиллагааны дутагдал |
М 21 |
40-55 |
1 жил |
|||
в/III зэрэг: 3 үений хөдөлгөөн хязгаарлагдаж, 41-90 градус болох хөдөлгөөний үйл ажиллагааны дутагдал |
М 21 |
56-69 |
1 жил |
|||
г/IV зэрэг: 3 үений хөдөлгөөн 90 градус буюу хөдөлгөөний үйл ажиллагаа хязгаарлагдаж, хүний асрамжид хөдөлгөөний үйл ажиллагааны алдагдал |
М 21 |
70-80 |
2 жил |
|||
8.3 |
Артерийн судасны олдмол нарийсал ба бөглөрөл |
а/I үе: Томоохон судсууд хэсэгчилсэн байдлаар нарийсах, хүндрэлгүй |
I 74 |
- |
- |
Хөдөлмөрийн нөхцөл солих |
б/I-II үе: Томоохон судсууд нилэнхүйдээ нарийсах, бөглөрөх |
I 74 |
40-55 |
1 жил |
|||
в/I-II үе: Томоохон судсууд нилэнхүйдээ нарийсах, бөглөрөх, хурууны үзүүр үхжиж эхлэх |
I 74 |
56-69 |
1 жил |
|
||
г/III үе: I, II үеийн өөрчлөлтүүд гүнзгийрч, гар болон хөлийн хуруу, шилбээр тайралт хийсэн |
I 74 |
70-85 |
2 жил |
|||
8.4 |
Дээд мөчний бичил гэмтэл, давтагдсан ачааллаас үүссэн өвчнүүд /үений хүүдийн үрэвсэл, дал мөрний үений холбоосын өвчин, дээд мөчний мэдрүүлийн саа шөрмөсний ба уутанцрын үрэвсэл |
а/Үений хүүдийн үрэвсэл, дал мөрний үений холбоосын өвчин, дээд мөчний мэдрүүлийн саа шөрмөсний ба уутанцрын үрэвсэл |
M 67 |
- |
- |
Хөдөлмөрийн нөхцөл солих |
б/Мөр, бугалга, гарын хатингарт саа, сарвууны саажил, хатингирал, мэдрэхүйн өөрчлөлттэй |
M 67 |
40-55 |
1 жил |
|||
в/дээрх өөрчлөлтүүд гүнзгийрч хөдөлгөөн бүрэн хязгаарлагдах,эмгэг хугарал |
M 67 |
56-69 |
1 жил |
|||
8.5 |
Тавхай хавтгайрах эмгэг |
а/Хөлийн шилбэ, тавхай хурууны өвчнүүд булчин, шөрмөсний чангарал,суналт |
M 76 |
- |
- |
Хөдөлмөрийн нөхцөл солих |
б/Хөлийн шилбэ, тавхай хурууны өвчнүүд булчин, шөрмөсний чангарал,суналт, яс ургалт |
M 76 |
40-55 |
1 жил |
|
||
в/Дээрх өөрчлөлтөөс гадна хөдөлгөөний үйл ажиллагааны алдагдал III зэрэг |
M 76 |
56-69 |
1 жил |
|||
г/Хөлийн тавхай, хуруу тайрагдах,ясны үхжил болох /остеонекроз/, эмгэг хугарал |
M 76 |
70-80 |
2 жил |
|||
9. Мэргэжлээс шалтгаалсан хавдар |
||||||
9.1 |
Хавдарын онош батлагдсан, хүндрэл өгөөгүй |
Тухайн эрхтний хавдрын ICD кодоор ангилна |
50-69 |
1 жил |
||
9.2 |
Клиник, рентген, цитологи, биопси, дуран болон бусад шинжилгээнүүдээр онош нь батлагдсан I, II үеийн хавдарууд, хагалгааны дараах үе, хими, туяа эмчилгээний дараах үе |
70-79 |
1 жил |
|||
9.3 |
Хол, ойрын эрхтэндээ үсэрхийлж, III үедээ орсон хорт хавдарууд, хагалгааны дараах үе |
80-89 |
1 жил |
|||
9.4 |
Хорт хавдарын, IV үе, хавдрын улмаас уушги, ходоод, элэг, бөөр, шулуун гэдэс зэрэг эрхтэн тайрсан ба хагалгааны дараах туяа болон химийн эмчилгээтэй, дахилттай |
90-100 |
1 жил |
|||
9.5 |
Хавдрыг эмчилсний дараа, хагалгааны дараа дахилт, үсэрхийлэл өгөөгүй |
50-55 |
5 жил |
Тайлбар: "Хөдөлмөрийн нөхцөл солих, 40, 45, 50" гэсэн заалтыг эхний 6 сарын хугацаанд хөдөлмөрийн нөхцөл сольж, эмчилгээний үр дүнг тооцон тухайн даатгуулагчийн эмчилгээг цаашид үргэлжлүүлж, шаардлагатай тохиолдолд хөдөлмөрийн чадвар алдалтыг 40, 45, 50 хувиар тогтооно гэж ойлгоно.
.... оОо....
Текст томруулах
A
A
A