A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2021 оны 11 сарын 12 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн гарчгийн, мөн зүйлийн 9.1, 9.2 дахь хэсэг, 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэг, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэг, 18 дугаар зүйлийн 18.1, 18.2, 18.3, 18.4 дэх хэсэг, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2 дахь хэсэг, 22 дугаар зүйлийн 22.1, 22.3, 22.4, 22.5, 22.6, 22.7 дахь хэсгийн "төрийн захиргааны" гэсний дараа "төв" гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийн "төрийн захиргааны байгууллагын дарга" гэснийг "Засгийн газрын гишүүн" гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийг Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР