A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2021 оны 11 сарын 12 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Харилцаа холбооны тухай хуулийн 6 дугаар зүйлийн гарчгийн "холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны" гэснийг "холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв" гэж, мөн зүйлийн 6.1, 6.2 дахь хэсэг, 61 дүгээр зүйлийн 61.2, 61.3, 61.4, 61.5, 61.6 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 30.3, 30.4 дэх хэсэг, 301 дүгээр зүйлийн 301.1, 301.2, 301.4 дэх хэсгийн "холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны" гэснийг "холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийг Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР