A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2021 оны 11 сарын 12 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн гарчгийн "Харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны" гэснийг "Харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв" гэж, мөн зүйлийн 29.1 дэх хэсгийн "харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны" гэснийг "харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийг Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР