- Нүүр
- Сайдын тушаал
- Тушаалд нэмэлт оруулах тухай

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ
2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр
Дугаар 250
Улаанбаатар хот
Тушаалд нэмэлт оруулах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7-д заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн "Гурван талт гэрээний үлгэрчилсэн загвар батлах тухай" 125 дугаар тушаалын 1 дэх заалтын "гуравдугаар хавсралтаар" гэсний дараа "Хот төлөвлөлтийн шаардлага хангахгүй барилгажсан хэсгийг дахин төлөвлөн барилгажуулах төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээний үлгэрчилсэн загварыг дөрөвдүгээр хавсралтаар" гэж нэмж, мөн тушаалын дөрөвдүгээр хавсралт болгон хавсралт ёсоор баталсугай.
2.Гурван талт гэрээний үлгэрчилсэн загварыг харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд мөрдүүлж ажиллахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт, иргэн, хуулийн этгээдэд сурталчилж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт тус тус даалгасугай.
САЙД Б.МӨНХБААТАР
Барилга, хот байгуулалтын сайдын
2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн
125 дугаар тушаалын дөрөвдүгээр хавсралт
ХОТ ТӨЛӨВЛӨЛТИЙН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ БАРИЛГАЖСАН ХЭСГИЙГ ДАХИН ТӨЛӨВЛӨН БАРИЛГАЖУУЛАХ ТӨСӨЛД ОРОЛЦОГЧДЫН ХООРОНД БАЙГУУЛАХ ГУРВАН ТАЛТ ГЭРЭЭНИЙ ҮЛГЭРЧИЛСЭН ЗАГВАР
20 ...... он ... сар ... өдөр |
Дугаар: ... ... |
....................... /аймаг, хот, сум, дүүрэг/ |
|
|
|
Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийг үндэслэн:
Нэг талаас ______________ (аймаг, хотын), _______________ (сум, дүүргийн), ______________ (баг, хорооны) нутаг дэвсгэрт байрлах _______________нэгж талбарын дугаар бүхий ____ м2 газарт байрлах, _______ (хороолол, хотхоны) ____ дугаар байрны тоот хаягтай _____м2 талбайтай, ___________ эрхийн улсын бүртгэлийн _______ дугаар, гэрчилгээ бүхий барилга байгууламжийг өмчлөгч, эзэмшигчийн улсын бүртгэлийн ________ дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч, эзэмшигч __________________ иргэн, хуулийн этгээд (цаашид “өмчлөгч, эзэмшигч” гэх)-ийг төлөөлж ___________ регистрийн дугаартай, ___________ (ургийн овог) ___________ (эцэг, эхийн нэр)-ын ____________ (өөрийн нэр),
Нөгөө талаас ______________ (аймаг, хотын), _______________ (сум, дүүргийн), ______________ (баг, хорооны) нутаг дэвсгэрт Хот төлөвлөлтийн шаардлага хангахгүй барилгажсан хэсгийг дахин төлөвлөн барилгажуулах төслийг хэрэгжүүлэхээр шалгарсан ______________ улсын бүртгэлийн дугаартай, __________ регистртэй ___________________хуулийн этгээд (цаашид “төсөл хэрэгжүүлэгч” гэх)-ийг төлөөлж ________________ албан тушаалтай _______________________(ургийн овог) _____________(эцэг, эхийн нэр) _______________(өөрийн нэр),
Гуравдагч талаас _______________аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга (цаашид “тухайн шатны Засаг дарга” гэх)________________(ургийн овог) _____________ (эцэг, эхийн нэр) -ын __________ (өөрийн нэр),
нар (цаашид “талууд” гэх) сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож, энэхүү гурван талт гэрээ (цаашид “гэрээ” гэх)-г дор дурдсан нөхцөлөөр байгуулав.
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1.Гэрээний зорилго нь ______________ аймаг, хотын ________________ сум, дүүргийн ________________ баг, хорооны нутаг дэвсгэрт байрлах хот төлөвлөлтийн шаардлага хангахгүй барилгажсан __ га бүхий хэсгийн барилга байгууламжийг буулган, 20___ оны __ дугаар улиралд багтаан хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу хот төлөвлөлтийн норм, нормативын баримт бичгийн шаардлагыг хангасан, орчин үеийн шинэ дэвшилтэт техник, технологийн чанар, стандартын шаардлагад нийцүүлэн дахин төлөвлөн барилгажуулах, газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчдэд шинээр барьсан барилга байгууламжаас тохиролцсон хэмжээгээр өмчлүүлэх, эзэмшүүлэх, төслийг хэрэгжүүлэхэд талуудын хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино.
1.2.Тухайн шатны Засаг даргын эрх олгосноор аймаг, нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь төслийг удирдлага, зохион байгуулалтаар хангана.
1.3.Талууд харилцан тохиролцож, гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх, бие биенээ харилцан хүндэтгэх зарчмыг баримтална.
ХОЁР. ГЭРЭЭНИЙ ҮНДСЭН НӨХЦӨЛ
2.1. Энэхүү гэрээний дагуу хот төлөвлөлтийн шаардлага хангахгүй барилгажсан хэсэгт өмчилж, эзэмшиж буй газар, үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээнд дүйцүүлэн тохиролцож, шинээр баригдах барилга байгууламжаас ___________________ зориулалттай _________м2 талбай бүхий газар, ___________________ зориулалттай _________м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өмчлүүлж, эзэмшүүлнэ.
2.2.Өмчлөгч, эзэмшигч нь шилжүүлэн авахаар тохиролцсон газар, үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээнээс нэмэгдүүлж авах хүсэлт гаргасан тохиолдолд дор дурдсан үнэлгээгээр тооцно.
2.2.1. барилгын 1м2 талбайн үнийг ___________ (_______________________________) төгрөгөөр,
2.2.2. зогсоолын 1м2 талбайн үнийг ___________ (_______________________________) төгрөгөөр.
2.3.Төсөл хэрэгжүүлэгч төсөл хэрэгжүүлэх хугацаанд өмчлөгч, эзэмшигчид “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөх олговор олгох журам”-ын дагуу харилцан тохиролцож тооцсон ____________ төгрөг (____________________)-ийн нөхөх олговрыг олгоно.
2.4.Гэрээнд дараах баримт бичгийг хавсаргана. Хавсралт нь гэрээний салшгүй хэсэг байна.Үүнд:
2.4.1.Төслийн танилцуулга;
2.4.2.Батлагдсан загвар зураг;
2.4.3.Төсөл хэрэгжүүлэх календарьчилсан төлөвлөгөө;
2.4.4.Төсөл хэрэгжүүлэгчийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
2.4.5.Төсөл хэрэгжүүлэгчийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар;
2.4.6.Газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх, эзэмших эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ (эх хувь);
2.4.7.Газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчийн иргэний үнэмлэхийн хуулбар, хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар;
2.4.8.Үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээг тогтоосон хэмжилттэй холбоотой баримт бичиг;
2.4.9.Газрын нэгж талбарын кадастрын зураг;
2.4.10.Ашиглалт хариуцсан байгууллагаас төлбөрийн тооцоогүй болох тухай тодорхойлолт;
2.4.11.Газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчид олгох нөхөх олговрын хэмжээг тохиролцсон баримт, акт.
ГУРАВ. ГЭРЭЭНИЙ ХУГАЦАА
3.1.Энэхүү гэрээ нь барилга байгууламжийг чөлөөлөх, төслийн талбайг бэлтгэх, барилга байгууламжийн угсралтын ажлыг гүйцэтгэх, газар, үл хөдлөх эд хөрөнгийг шинээр өмчлөл, эзэмшилд шилжүүлэх хүртэлх хугацаанд үргэлжилнэ.
3.2.Энэхүү гэрээний 2 дугаар зүйлийн 2.4.3-т заасан календарчилсан төлөвлөгөөний хугацааг мөрдөж ажиллана.
3.3.Талууд энэхүү гэрээнд заасан аливаа хугацааг тогтоохдоо хуанлийн тооллыг баримтална.
3.4.Давагдашгүй хүчин зүйлээс хамааран төсөл хэрэгжүүлэх, барилга байгууламжийг ашиглалтад оруулах хугацаа хойшилсон тохиолдолд гэрээний хугацааг сунгах асуудлыг талууд харилцан тохиролцож шийдвэрлэнэ.
ДӨРӨВ.ТАЛУУДЫН ЭРХ, ҮҮРЭГ
4.1.Төсөл хэрэгжүүлэгчийн эрх, үүрэг:
4.1.1.барилга байгууламжийн зураг төслийг холбогдох хууль, тогтоомж, барилгын норм, нормативын баримт бичгийг баримтлан боловсруулж, эрх бүхий байгууллагаар хянуулан батлуулна.
4.1.2.төсөл хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг бие даан шийдвэрлэнэ.
4.1.3.төсөл хэрэгжүүлэх явцад эрсдлээс хамгаалах үүднээс тухайн төслийг даатгалын компанитай гэрээ байгуулан __________(___________________) төгрөгөөр даатгуулна.
4.1.4.энэ гэрээ болон холбогдох хууль тогтоомжид заасан эрх, үүргийг бүрэн хэрэгжүүлнэ.
4.1.5.“Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөх олговор олгох журам”-ын 3 дугаар зүйлийн 3.4.1 дэх заалтын дагуу тогтоосон нөхөх олговрыг баримт, актын дагуу өмчлөгч, эзэмшигчид олгоно.
4.1.6.өмчлөгч, эзэмшигч нь өөрийн газар, барилга байгууламжийг чөлөөлөөгүй, гэрээний нөхцөлийг зөрчин чөлөөлөхөөс татгалзсан, зайлсхийсэн бол үүргээ гүйцэтгэхийг шаардаж, алданги төлүүлнэ.
4.1.7.гэрээнд заасан хугацаанд барилга байгууламжийг батлагдсан зураг төслийн дагуу гадна тохижилтын хамт иж бүрэн гүйцэтгэж, Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийг баримтлан байнгын ашиглалтад оруулна.
4.1.8.ашиглалтад оруулсан барилга байгууламжийн хувийн хэргийг нээх, хот байгуулалтын кадастрын мэдээллийн санд бүртгүүлэх, үл хөдлөх эд хөрөнгөд нэгдсэн хаяг авч, улсын бүртгэлд бүртгүүлэх ажлыг гүйцэтгэнэ.
4.1.9.ашиглалтад оруулсан барилга байгууламжаас энэ гэрээнд заасан байршил, тоо, хэмжээгээр өмчлөгч, эзэмшигчийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх, эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтуудыг гаргаж өгнө.
4.1.10.барилга байгууламжийг ашиглалтад оруулснаас хойш Барилгын тухай хуульд заасан хугацаанд ашиглалтын бус шалтгаанаар гарсан эвдрэл, гэмтлийг өөрийн хөрөнгөөр засварлана.
4.1.11.гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд өмчлөгч, эзэмшигчид учирсан хохирлыг хариуцна.
4.2.Өмчлөгч, эзэмшигчийн эрх үүрэг:
4.2.1.газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэхүү гэрээг байгуулах бүрэн эрхтэй гэдгээ нотлох үүрэгтэй.
4.2.2.газар, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой баримт бичгийн зөрчлийг гэрээ байгуулахаас өмнө арилгах, төслийн хүрээнд холбогдох байгууллагад хүсэлт гаргах, зөвшөөрөл авахад өөрийн зүгээс шалтгаалах дэмжлэг, туслалцааг үзүүлнэ.
4.2.3.харьяалагдах хангагч байгууллагуудад ашиглалтын төлбөр, тооцоог барагдуулан, тодорхойлолт авсан байна.
4.2.4.тохиролцсон “нөхөх олговор”-ыг хүлээн авсанаас хойш ___ хоногийн дотор өөрийн газар, үл хөдлөх эд хөрөнгийг бүрэн чөлөөлж, төсөл хэрэгжүүлэгчид хүлээлгэн өгөх үүрэг хүлээх бөгөөд хэрэв гэрээний нөхцөлийг зөрчин чөлөөлөхөөс татгалзсан, зайлсхийсэн бол гэрээний 4.1.6-д заасан алдангийг төсөл хэрэгжүүлэгч талд төлнө.
4.2.5.төслийн гүйцэтгэлтэй холбоотой мэдээллийг авах, Засаг даргатай хамтран гэрээний хэрэгжилтэд хяналт тавина.
4.2.6.шинээр баригдах барилга байгууламжаас гэрээгээр тохирсон байршил, тоо, хэмжээгээр өмчилж, эзэмшинэ.
4.2.7.ашиглалтад оруулсан барилга байгууламжаас гэрээгээр тохирсон хэмжээгээр үл хөдлөх эд хөрөнгө нэмж захиалахад давуу эрх эдэлнэ.
4.2.8.төслийн талбайд байрлах барилга байгууламжийг буулгах, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгох бүрэн эрхийг төсөл хэрэгжүүлэгчид өгөх, холбоотой мэдээ, баримтаар хангана.
4.2.9.барилга байгууламжийг ашиглалтад оруулснаас хойш гэрээнд заасны дагуу өөрийн нэр дээрээ шилжүүлэхийг шаардах эрхтэй.
4.2.10.шинээр шилжүүлэн авч байгаа үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбогдон гарах зардлыг хариуцна.
4.2.11.төсөл хэрэгжүүлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд учирсан хохирлоо арилгуулахыг төсөл хэрэгжүүлэгчээс шаардана.
4.2.12.энэхүү гэрээг байгуулж, шинээр газар, үл хөдлөх эд хөрөнгийг нэр дээрээ авах хүртэл урд нь өөрийн нэр дээр байсан газар, үл хөдлөх эд хөрөнгийг бусдад худалдах, бэлэглэх, барьцаалах, түрээслүүлэх, гэрээгээр хүлээсэн эрх үүргээ бусдад шилжүүлэхийг хориглоно.
4.3. Засаг даргын эрх, үүрэг
4.3.1.Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль, Барилгын тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан эрх, үүргийг хэрэгжүүлнэ.
4.3.2.өмчлөгч, эзэмшигчийн газар, үл хөдлөх эд хөрөнгийн хуучин гэрчилгээний эх хувийг хадгална.
4.3.3.барилга байгууламжийг ашиглалтад оруулж өмчлөгч, эзэмшигчид шинээр газар, үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэхэд хуучин үл хөдлөх хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг хаалгах үйл ажиллагааг талуудтай хамтран зохион байгуулна.
4.3.4.шаардлагатай тохиолдолд төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагааны аль ч шатанд харьяа газруудаар дамжуулан оролцох, ажлын явц, холбогдох гэрээ, бичиг баримтад шалгалт хийх, баталгаажуулах, илэрсэн алдаа, зөрчлийг арилгуулах шаардлага тавина.
4.3.5.төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллана.
4.3.6.шаардлагатай тохиолдолд барилга байгууламжийг ашиглалтад оруулсны дараа газар эзэмших эрхийг төсөл хэрэгжүүлэгчид төслийн зориулалтаар шилжүүлэх шийдвэрийг гаргана.
4.3.7.төсөл хэрэгжүүлэгч нь төсөл хэрэгжүүлэхээс татгалзсан, гэрээний 6 дугаар зүйлийн 6.3-д заасан нөхцөл үүссэн тохиолдолд төслийг тухайн этгээдээр гүйцэтгүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
ТАВ. ТАЛУУДЫН ХАРИУЦЛАГА
5.1.талууд гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд энэхүү гэрээ болон холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.
5.2.талуудын аль нэг нь нөгөө талын зөвшөөрөлгүйгээр гэрээний нөхцөлийг өөрчлөх, өөр этгээдтэй ижил төрлийн гэрээ байгуулах, гэрээний үүргийг бусдад шилжүүлэх эрхгүй бөгөөд гэрээний хугацаа дуусаагүй байхад үүргийн биелэлтийг шаардахгүй.
5.3.хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь төсөл хэрэгжүүлэгчийн гэм буруугаас шалтгаалаагүй бол түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй.
5.4.Өмчлөгч, эзэмшигч нь төсөл хэрэгжүүлэгчтэй тохирсон хугацаанд газар, үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөөгүй тохиолдолд үүргийн биелэлтийг хангах хүртэл хугацаа хэтэрсэн хоног тутамд төсөл хэрэгжүүлэгчид энэ гэрээгээр шилжүүлэн өгөх газар, үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгийн 0.01 хувийн алданги төлнө.
5.5.гэрээний 6 дугаар зүйлийн 6.3-д заасан нөхцөл үүссэн тохиолдолд төсөл хэрэгжүүлэгчийн оруулсан хөрөнгө оруулалтыг буцаан олгохгүй.
5.6.өмчлөгч, эзэмшигч, төсөл хэрэгжүүлэгч нь гэрээнд заасан өөрийн овог, нэр, хуулийн этгээдийн улсын бүртгэлд өөрчлөлт орсон тохиолдолд энэ тухайгаа эрх олгогчид бичгээр мэдэгдэх үүрэгтэй бөгөөд ийнхүү мэдэгдээгүйн улмаас учирсан хохирол, үр дагаврыг бүрэн хариуцна.
5.7.гэрээний аль нэг тал давагдашгүй хүчин зүйл (үер, газар хөдлөлт, байгаль, цаг уурын бусад хүчин зүйл, төрийн болон бусад байгууллагын аливаа шийдвэр гэх мэт)-ийн нөхцөл байдлын улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд гэрээний хариуцлагаас чөлөөлөгдөнө.
ЗУРГАА. ГЭРЭЭ ЦУЦЛАХ
6.1.Төсөл хэрэгжүүлэх ажил хэвийн явагдаж байх үед талууд гэрээг цуцлах талаар санал гаргахгүй.
6.2.Талуудын удирдлага солигдсон нь энэ гэрээг цуцлах, дуусгавар болгох үндэслэл болохгүй.
6.3.Төсөл хэрэгжүүлэгч нь өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас төсөл хэрэгжүүлэх эрх авсан өдрөөс хойш 45 хоногийн дотор календарьчилсан төлөвлөгөө, архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулаагүй, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авснаас хойш 6 сар хүртэл хугацаанд барилгын ажлыг эхлүүлээгүй, төслийг хэрэгжүүлэх явцад үйл ажиллагааны болоод техникийн зөрчил гаргасан, төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбай дахь чөлөөлсөн газрыг төсөлд тусгагдсанаас өөр зориулалтаар ашигласан нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр нотлогдсон, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, төлөвлөгөөний дагуу ажил гүйцэтгээгүй тохиолдолд Хяналтын хорооны саналыг үндэслэн тухайн шатны Засаг дарга нь төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцална.
ДОЛОО. ХАМТРАН ӨМЧЛӨЛИЙН ТАЛААРХ ТУСГАЙ ЗОХИЦУУЛАЛТ
7.1.Газар, үл хөдлөх эд хөрөнгийг хэд хэдэн этгээд хамтран өмчилж, эзэмшиж байгаа тохиолдолд Монгол Улсын Иргэний хуульд заасны дагуу нэг итгэмжлэгдсэн төлөөлөгч томилон итгэмжлэл үйлдэж баталгаажуулна.
7.2.Энэ журмын 7.1-д заасан итгэмжлэлийн хугацаа нь талууд гэрээ байгуулж, гэрээний үүрэг биелэгдэж дуусах хүртэл хугацаагаар хийгдэнэ.
7.3.Итгэмжлэгдсэн төлөөлөгч нь газар, үл эд хөдлөх хөрөнгө хамтран өмчлөгч, эзэмшигчдийг төлөөлж талуудтай гэрээ байгуулах ба гэрээгээр хүлээсэн үүрэг хүлээж, эрх эдэлнэ.
НАЙМ. БУСАД ЗҮЙЛ
8.1.Энэхүү гэрээ нь талууд гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарж баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно.
8.2.Энэ гэрээг Монгол хэл дээр дөрвөн хувь үйлдэн нотариатаар батлуулж, талууд тус бүр нэг хувийг хадгална.
8.3. Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр зөвхөн бичгээр гаргасан саналыг үндэслэн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болох бөгөөд нэмэлт, өөрчлөлт нь энэ гэрээний салшгүй хэсэг болно.
8.4.Талууд энэ гэрээтэй холбоотойгоор үүссэн аливаа асуудлыг харилцан зөвшилцөж шийдвэрлэнэ.
8.5.Маргааныг харилцан тохирох аргаар шийдвэрлэж чадаагүй тохиолдолд Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ.
ГЭРЭЭ БАЙГУУЛСАН ТАЛУУД
ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ:
Хуулийн этгээдийн нэр: ............................................................................................ |
||
Албан тушаал: ............................................................................................ |
||
Эцэг, эхийн нэр ................................... |
|
Нэр:......................................... |
Улсын бүртгэлийн дугаар:...................................................... |
|
|
Регистрийн дугаар:............................................................ |
|
|
Албан ёсны хаяг: ........................................................................................ ..................................................................................................................... |
||
Мэйл хаяг: .......................................... |
|
Утас: ....................................... |
Вэб сайт: ............................................ |
|
|
(тамга, тэмдэг) |
|
(гарын үсэг) |
ГАЗАР, ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ӨМЧЛӨГЧ, ЭЗЭМШИГЧ:
Иргэн бол:
Ургийн овог: ...................................
Эцэг, эхийн нэр: ............................... Нэр: .....................................
Регистрийн дугаар: ............................
Оршин суугаа хаяг: ...................................................................................
..................................................................................................................
Мэйл хаяг: ....................................................
Утас: ..........................
........................................ (гарын үсэг)
Хуулийн этгээд бол:
Хуулийн этгээдийн нэр: Албан тушаал: ............................................................................................. |
|
||
Эцэг, эхийн нэр ................................... |
|
Нэр: ....................................... |
|
|
|
|
|
Улсын бүртгэлийн дугаар:...................................................... Регистрийн дугаар: …………………… |
|
|
|
Албан ёсны хаяг: ......................................................................................... ..................................................................................................................... |
|
||
Мэйл хаяг: .......................................... |
|
Утас: ........................................... |
|
Вэб сайт: ............................................ |
|
|
|
(тамга, тэмдэг) |
|
(гарын үсэг) |
|
ЗАСАГ ДАРГА:
Ургийн овог: ................................... Эцэг, эхийн нэр ................................... |
|
Нэр: .................................... |
|
|
|
Регистрийн дугаар: ............................................................ |
|
|
Албан ёсны хаяг: ........................................................................................ ..................................................................................................................... |
||
Мэйл хаяг: .......................................... |
|
Утас: ....................................... |
Вэб сайт: ............................................ |
|
|
(тамга, тэмдэг) |
|
(гарын үсэг) |
Текст томруулах
A
A
A
