- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ
2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр
Дугаар 252
Улаанбаатар хот
ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.13 дахь заалт, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1.Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 46 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам"-д дараах агуулга бүхий хэсэг, заалт нэмсүгэй:
1/ 2.9 дэх хэсэг:
"2.9.Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд аймаг, нийслэлийн ерөнхий архитектор, хот байгуулалт, газрын харилцааны асуудал хариуцсан байгууллага болон газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчийн төлөөллийг оруулна."
2/ 2.13.11 дэх заалт:
"2.13.11.Төсөл хэрэгжүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн санхүүгийн чадавхын шалгуур үзүүлэлт тус бүрийн үнэлгээ;"
3/ 3.11 дэх хэсэг:
"3.11.Тус төлөвлөгөөнд төслийн хүрээнд ашиглалтад оруулах орон сууцны барилга тус бүрээс гурван талт гэрээ байгуулсан газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчийг заавал хамруулахаар тусгана."
4/ 3.21 дахь хэсэг:
"3.21.Энэ журмын 3.3-т заасан шийдвэр гарсны дараа төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй газар ашигласан, барилга байгууламж барьсан, өргөтгөсөн, шинэчилсэн тохиолдолд газар чөлөөлөх арга хэмжээг тухайн шатны Засаг дарга Газрын тухай хуулийн 57.3, 57.4-т заасны дагуу хэрэгжүүлнэ."
5/ 3.10 дахь хэсэг:
"3.10.Аймаг, нийслэл, сум, дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн байгууллага болон газрын асуудал эрхэлсэн алба, газрын даамал нь энэхүү журмын 3.8-д заасны дагуу ирүүлсэн гурван талт гэрээг бүртгэж, гэрээний хугацаанд газар, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлнэ."
6/ 4.31 дахь хэсэг:
"4.31.Төсөлд оролцогч талууд энэ журмын 4.3-т заасны дагуу тохиролцоонд хүрээгүй тохиолдолд Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14.7.3.в-д заасны дагуу төсөл хэрэгжүүлэгч нөхөх олговортойгоор газар чөлөөлөх нэхэмжлэлийг шүүхэд гаргана."
7/ 4.41 дэх хэсэг:
"4.41.Төсөлд оролцогч иргэн, хуулийн этгээд нь гэрээнд заасан хугацаанд өөрийн газар, үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөөгүй тохиолдолд Газрын тухай хуулийн 57.4-т заасны дагуу газар чөлөөлөх арга хэмжээг хэрэгжүүлнэ."
8/ 4.9 дэх хэсэг:
"4.9.Төсөл хэрэгжүүлэгч үүргээ биелүүлээгүйгээс төсөл хэрэгжүүлэх эрх цуцлагдсан тохиолдолд газраа чөлөөлсөн иргэдийг Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 4.1.8-д заасны дагуу байр, сууцаар хангах үүргийг дараагийн төсөл хэрэгжүүлэгч шалгарах хугацаанд тухайн төслийг хэрэгжүүлэхээр иргэдтэй гэрээ байгуулсан хуулийн этгээд хариуцна."
9/ 5.31 дахь хэсэг:
"5.31.Энэ журмын 5.2, 5.3-т заасан үндэслэлээр төсөл хэрэгжүүлэх эрх цуцлагдсан тохиолдолд төсөл хэрэгжүүлэгчийн оруулсан хөрөнгө оруулалтыг төр хариуцахгүй."
10/ 6.2 дахь хэсэг:
"6.2.Төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан хуулийн этгээд Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, холбогдох дүрэм, журам, гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, иргэдийг хохироосон тохиолдолд тухайн хуулийн этгээдийг төсөл сонгон шалгаруулалтад 3 жилийн хугацаагаар оролцуулахгүй бөгөөд энэ тухай бүртгэлийг аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газрын Хуулийн асуудал хариуцсан нэгж хөтөлнө."
2.Мөн журмын дараах хэсэг, заалтыг дор дурьдсанаар өөрчлөн найруулсугай.
1/ 1.5 дахь хэсэг:
"1.5.Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх зорилгоор аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааг удирдан зохицуулах үүрэг бүхий Төслийн удирдах хороог байгуулна."
2/ 1.6 дахь хэсэг:
"1.6.Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл (цаашид "төсөл" гэх) хэрэгжүүлэх үйл ажиллагаанд Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан үйл ажиллагааны үе шатыг баримтална."
3/ 2.1 дэх хэсэг:
"2.1.Төсөл хэрэгжүүлэх саналыг иргэн, хуулийн этгээд энэ журмын хавсралт загварын дагуу аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга /цаашид "тухайн шатны Засаг дарга" гэх/-д гаргана."
4/ 2.2 дахь хэсэг:
"2.2.Энэ журмын 2.1-д заасан саналыг хүлээн авсан тухайн шатны Засаг дарга нь Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14.1-д заасны дагуу төсөл хэрэгжүүлэх эсэх тухай шийдвэрийг гаргана."
5/ 2.5 дахь хэсэг:
"2.5.Тухайн шатны Засаг дарга төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбайд Хот байгуулалтын тухай хуулийн 24.2-т заасны дагуу барилга байгууламж шинээр барих, өргөтгөх, шинэчлэх үйл ажиллагааг төсөл хэрэгжүүлэгч шалгарах хүртэл хугацаанд түр зогсооно."
6/ 2.6 дахь хэсэг:
"2.6.Сонгосон талбайд хэрэгжүүлэх төслийн зургийн даалгаврыг аймаг, нийслэлийн ерөнхий архитектор төсөл хэрэгжүүлэх шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор боловсруулж, тухайн шатны Засаг дарга батална.Зургийн даалгавар нь холбогдох хууль тогтоомж, хот, тосгоны газрын батлагдсан хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй нийцсэн байна."
7/ 2.7 дахь хэсэг:
"2.7.Тухайн шатны Засаг дарга төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчдийн бүртгэлийн зөрчлийг арилгах арга хэмжээг зохион байгуулна."
8/ 2.14 дэх хэсэг:
"2.14.Үнэлгээний хорооны дүгнэлтийг бичгээр үйлдэн гишүүн тус бүр гарын үсэг зурж баталгаажуулан, тухайн шатны Засаг даргад танилцуулна."
9/ 3.2 дахь хэсэг:
"3.2.Тухайн шатны Засаг дарга нь энэ журмын 3.1-д заасан төлөвлөгөөг 14 хоногийн дотор хянаж, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14.7.2.в-д заасны дагуу шийдвэр гаргана."
10/ 3.3 дахь хэсэг:
"3.3.Төсөл хэрэгжүүлэгчийг хууль тогтоомжид зааснаас бусад үндэслэлээр өөрчлөхгүй байх баталгааг тухайн шатны Засаг дарга гаргана."
11/ 3.8 дахь хэсэг:
"3.8.Тухайн шатны Засаг дарга нь бүртгэлийн байгууллага болон газрын асуудал эрхэлсэн алба, газрын даамалд төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гурван талт гэрээний хувийг хүргүүлэн бүртгүүлнэ."
12/ 4.3 дахь хэсэг:
"4.3.Төсөл хэрэгжүүлэгч нь төслийг дэмжээгүй газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй төслийн бэлтгэл үе шатанд тохиролцох, ойлголцолд хүрэх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ."
13/ 4.7 дахь хэсэг:
"4.7.Төсөл хэрэгжүүлэгч нь барилга байгууламжийн зураг төсөл боловсруулж, батлуулах, барилга угсралтын үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомж, төслийн төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх бөгөөд хот, суурин газрын батлагдсан хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг мөрдлөг болгоно."
14/ 4.8 дахь хэсэг:
"4.8.Сонгосон талбайд улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах инженерийн болон нийгмийн дэд бүтцийн төрийн нийтийн зориулалттай барилга байгууламж, инженерийн бэлтгэл арга хэмжээг тухайн шатны Засаг дарга хариуцан хэрэгжүүлнэ."
15/ 5.2 дахь хэсэг:
"5.2.Төсөл хэрэгжүүлэгч нь өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас төсөл хэрэгжүүлэх эрх авсан өдрөөс хойш 45 хоногийн дотор календарьчилсан төлөвлөгөө, архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулаагүй, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авснаас хойш 6 сар хүртэл хугацаанд барилгын ажлыг эхлүүлээгүй, төслийг хэрэгжүүлэх явцдаа үйл ажиллагааны болоод техникийн зөрчил гаргасан, төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбай дахь чөлөөлсөн газрыг төсөлд тусгагдсанаас өөр зориулалтаар ашигласан нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр нотлогдсон, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, төлөвлөгөөний дагуу ажил гүйцэтгээгүй тохиолдолд Хяналтын хорооны саналыг үндэслэн тухайн шатны Засаг дарга нь төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцална."
16/ 5.4 дэх хэсэг:
"5.4.Тухайн шатны Засаг дарга төсөл хэрэгжүүлэгчийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах шийдвэр гаргасан тохиолдолд төсөл хэрэгжүүлэгчийг дахин шалгаруулж, шалгарсан хуулийн этгээдэд гэрээний эрх, үүргийг шилжүүлж, төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ."
17/ 5.6 дахь хэсэг:
"5.6.Гурван талт гэрээг үндэслэн гэрээний талуудын саналын дагуу гэрээг дүгнэн газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх, эзэмших эрхийн шилжилтийг бүртгэх, эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах үйл ажиллагааг Газрын тухай хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу зохион байгуулна."
3.Мөн журмын дугаарлалтын "2.3" гэснийг "2.2" гэж, "2.4" гэснийг "2.3" гэж, "2.5" гэснийг "2.4" гэж, "2.6" гэснийг "2.5" гэж, "2.7" гэснийг "2.6" гэж, "2.8" гэснийг "2.7" гэж, "2.9" гэснийг "2.8" гэж, "6.2" гэснийг "6.3" гэж тус тус өөрчилсүгэй.
4.Журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
5.Журамд орсон нэмэлт, өөрчлөлт, түүнийг хэрхэн ойлгож, хэрэглэх талаар иргэн, хуулийн этгээдэд сургалт зохион байгуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Ц.Баярбат)-т тус тус даалгасугай.
Б.МӨНХБААТАР
/Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны
11 дүгээр сарын 29-ний өдрийн 252 дугаар
тушаалын хавсралтаар баталсан/
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл
хэрэгжүүлэх тухай санал гаргах журам
Нэг. Иргэн, хуулийн этгээдийн мэдээлэл
- Иргэн: Овог: ...................................................... Нэр: ...........................................................
- Хуулийн этгээдийн нэр: ........................................................................................................
- Товч танилцуулга: ................................................................................................................
- Регистрийн дугаар: ...............................................................................................................
- Холбоо барих утасны дугаар: ..............................................................................................
- Хаяг, байршил: .....................................................................................................................
Хоёр. Санал гаргаж байгаа төслийн тухай мэдээлэл
- Төслийн зориулалт: ..............................................................................................................
- Одоогийн байдлын танилцуулга, судалгаа: .......................................................................
- Төсөл хэрэгжүүлэх шалтгаан:...............................................................................................
- Байршил: ...............................................................................................................................
- Газрын хэмжээ: ............................................................................................
- Төсөвт өртөг /төслийн тооцоолол, хөрөнгийн эх үүсвэр, санхүүжилтийн хуваарь болон эдийн засгийн үр ашгийн төсөөлөл/ .........................................................................
- Төсөл хэрэгжүүлснээр гарах үр дүн: ...................................................................................
Гурав. Хавсралтаар ирүүлэх материал /заавал/
- Иргэн бол иргэний үнэмлэхийн хуулбар /нотариатаар баталгаажуулсан байх/
- Хуулийн этгээд бол хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар /нотариатаар баталгаажуулсан байх/
- Төслийн байршлын схем зураг, мэдээлэл
- Төслийн эх загвар зураг төсөл /эскиз зураг/
- Төсөл хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө
- Төсөв
- Төслийн харагдах байдлын 3 хэмжээст зураглал
Иргэн бол гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Хуулийн этгээд бол тэмдэг дарж баталгаажуулсан байна.
---o0o---
Текст томруулах
A
A
A
