A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр

Дугаар 347

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Боловсролын зээлийн сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

(Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2022 оны 346 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон)

2. Сангийн хөрөнгийн эх үүсвэрийг 2022 оны төсвийн жилээс эхлэн жил бүрийн улсын төсвийн төсөлд тусган, зарцуулалтын үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Боловсролын зээлийн сангийн талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 70 дугаар тогтоолын 2, 3, 8-13, 15 дахь заалт, 1 дүгээр хавсралт, "Журам шинэчлэн батлах тухай, журамд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2013 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 271 дүгээр тогтоол, ""Боловсролын зээлийн сан" байгуулах талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 111 дүгээр тогтоол, "Журам шинэчлэн батлах тухай, дүрэмд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 46 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.ЭНХ-АМГАЛАН

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 72

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Боловсролын зээлийн сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Энэ тогтоолын 1-д заасан журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгасугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 347 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН