- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН
САЙДЫН ТУШААЛ
2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр
Дугаар А/294
Улаанбаатар хот
Журамд нэмэлт оруулах тухай
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь:
1.Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны "Журам шинэчлэн батлах тухай" А/292 дугаар тушаалын хавсралтаар баталсан "Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэх журам"-ын хоёрдугаар зүйлийн 2.1.3 дахь хэсэгт дор дурдсан агуулгатай "2.1.3.з." гэсэн заалт нэмсүгэй.
1/ "2.1.3.з.Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд Улсын онцгой комиссын гишүүдийн болон тухайн аймаг, нийслэлийн онцгой комиссын гишүүдийн албаны үйл ажиллагаанд ашиглах тээврийн хэрэгсэл.".
2.Тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын дарга (хошууч генерал Ж.Болд)-д, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга (Б.Баасандорж)-д тус тус даалгасугай.
3.Тушаалыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн өдрөөс дагаж мөрдсүгэй.
САЙД Х.НЯМБААТАР
Текст томруулах
A
A
A
