A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар 378

Улаанбаатар хот

ТОГТООЛ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Агентлаг байгуулах тухай" Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 222 дугаар тогтоолын 2, 6 дахь заалтын "80" гэснийг "132" гэж өөрчилсүгэй.

2. "Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Засгийн газрын агентлагийн орон тооны хязгаар"-ын 4 дэх заалтын "187" гэснийг "186" гэж, 32 дахь заалтын "80" гэснийг "132" гэж тус тус өөрчилсүгэй.

3. Мэргэжлийн хяналтын төв болон орон нутгийн байгууллагын 28, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Эмийн хяналтын лабораторийн 24, нийт 52 албан хаагчийг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт орон тоо, цалингийн сан, холбогдох зардлын хамт 2021 оноор тасалбар болгон шилжүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгасугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Улсын ерөнхий байцаагчийн эрх олгох, хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 185 дугаар тогтоол, "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 157 дугаар тогтоолын 1 дэх заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Эрүүл мэндийн сайд С.ЭНХБОЛД