A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар 379

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр баталсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Жагсаалт батлах тухай" Засгийн газрын 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 132 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлын оношилгоо, эмчилгээнд хэрэглэх оношлуур, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодисын жагсаалт"-ын 2 дугаар "Эм" хэсэгт доор дурдсан агуулгатай 17-20 дахь заалт нэмсүгэй:

17.

3004.90.10

Тоцилизумаб

18.

3004.90.10

Касиривимаб

19.

3004.90.90

Молнупиравир

20.

3004.90.90

Паксловид (PF-07321332)

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Эрүүл мэндийн сайд С.ЭНХБОЛД