A

A

A

Бүлэг: 1979

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ЧАНДМАНЬ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр

Дугаар 07

Талын шанд

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "Д" дэх заалт, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2, 62.4, 62.6 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Малын тоо толгойн албан татварын хэмжээг малын төрөл тус бүрээр тогтоож, хавсралтаар баталсугай.

2.Малын тоо толгойн албан татварыг батлагдсан хувь хэмжээний дагуу хуульд заасан хугацаанд орон нутгийн төсөвт төвлөрүүлж, тогтоолын хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг сумын Засаг дарга (Ч.Эрдэнэ-Очир)-д даалгасугай.

3.Тогтоолыг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хянуулж бүртгүүлэхийг сумын Засаг дарга (Ч.Эрдэнэ-Очир), хууль, эрх зүйн мэргэжилтэн (Ц.Даваасүрэн), татварын улсын байцаагч (М.Оюунбилэг) нарт тус тус даалгасугай.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавин ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд даалгасугай.

ДАРГА Б.БАЯНДАЛАЙ