A

A

A

Бүлэг: 1979

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ЕСӨНБУЛАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар 08

Есөнбулаг

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д" дэх заалт, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Малчин, мал бүхий этгээдийн малын тоо толгойн албан татварын хэмжээг малын төрөл тус бүрээр хавсралтаар тогтоож баталсугай.

2.Батлагдсан албан татварын хэмжээг суртачилж, татварыг хуулийн хугацаанд орон нутгийн төсөвт төвлөрүүлж, Төсвийн тухай хуульд заасан зориулалтын дагуу зарцуулж, тайлагнан ажиллахыг сумын Засаг дарга (Д.Чинзориг)-д даалгасугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавин ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба (Ж.Төгөлдөр)-нд даалгасугай.

ДАРГА П.ЗОЛЖАРГАЛ