A

A

A

Бүлэг: 1979

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ХӨХМОРЬТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

Дугаар 02 

2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", 18.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 23 дугаар 23.8.15, 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь заалтууд, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгүүдийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Малын тоо толгойн албан татварын хэмжээг малын төрөл тус бүрээр нь хавсралтаар баталсугай.

2.Малын тоо толгойн албан татварыг батлагдсан хувь хэмжээний дагуу хуульд заасан хугацаанд орон нутгийн төсөвт төвлөрүүлж, зориулалтын дагуу зарцуулж, үр дүнг тайлагнан ажиллахыг сумын Засаг даргын орлогч (У.Батсүх)-д үүрэг болгосугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавин ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд даалгасугай.

4.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Г.ЭНХБОЛДБААТАР