- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ТОНХИЛ СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ТОНХИЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр
Дугаар 08
Зүйл
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д" дэх заалт, 18.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 23.8.15 дахь заалт, 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Малын тоо толгойн албан татварын хэмжээг малын төрөл тус бүрээр тогтоож хавсралтаар баталсугай.
2.Малчны амьжиргааг дэмжих зорилгоор 100 толгой хонь, 100 толгой ямаанд ногдох албан татварын хэмжээг 0 төгрөгөөр тогтоосугай.
3.Малын тоо толгойн албан татварыг батлагдсан хувь хэмжээний дагуу хуульд заасан хугацаанд орон нутгийн төсөвт төвлөрүүлж, зориулалтын дагуу зарцуулж, үр дүнг тайлагнан ажиллахыг сумын Засаг дарга (М.Насанбат)-д үүрэг болгосугай.
4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба (Ч.Сосорбарам)-нд даалгасугай.
5.Энэхүү тогтоолыг Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлж ажиллахыг Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүй хариуцсан мэргэжилтэн (Б.Баянжаргал)-д үүрэг болгосугай.
ДАРГА Г.ЧИМЭД-ОЧИР

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ТОНХИЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр
Дугаар 33
Зүйл
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8.15 дахь заалт, 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Малын тоо толгойн албан татварын хэмжээг шинэчлэн төрөл тус бүрийг хавсралтаар баталсугай.
2.Малын тоо толгойн албан татварыг батлагдсан хувь хэмжээний дагуу хуульд заасан хугацаанд орон нутгийн төсөвт төвлөрүүлж, зориулалтын дагуу зарцуулж, үр дүнг тайлагнан ажиллахыг сумын Засаг дарга (М.Насанбат)-д үүрэг болгосугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба (Н.Бямбабадам)-нд даалгасугай.
4.Уг тогтоол гарсантай холбогдуулан 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 08 дугаар тогтоолыг хүчингүйд тооцож, энэхүү тогтоолыг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.
5.Уг тогтоолыг Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлж ажиллахыг Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүй хариуцсан мэргэжилтэн (Б.Мягмарсүрэн)-д үүрэг болгосугай.
ДАРГА Г.ЧИМЭД-ОЧИР
Текст томруулах
A
A
A
