- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ЗААМАР СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ

ТӨВ АЙМГИЙН ЗААМАР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН
ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр
Дугаар 01
Бат-Өлзийт
ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлын 18.1.2-ын "д", Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйл 9.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ НЬ:
1.Энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг 1 дүгээр хавсралтаар баталсугай.
2.Шинэчлэгдсэн энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийн тарифийг мэдээллийн бүх хэлбэрээр аж ахуй нэгж, албан байгууллага иргэдэд сурталчлан таниулах, Аж ахуй нэгж, албан байгууллага, иргэдийг ахуйн хог хаягдлаа ангилан ялгадаг ухамсарыг төлөвшүүлэх сургалт, сурталчилгааны ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж ажиллахыг Засаг дарга (Л.Амгаланбаяр)-д даалгасугай.
3.Тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Б.Оюунцэцэг)- даалгасугай.
4.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан 2017 оны 12-р сарын 15-ны 4 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
5.Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөнчдийн Хурлын Тэргүүлэгчдэд үүрэг болгосугай.
ДАРГА Б.САМБУУ
Текст томруулах
A
A
A
