- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ЗААМАР СУМЫН ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

ТӨВ АЙМГИЙН ЗААМАР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр
Дугаар 07
Бат-Өлзийт
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус тавдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сумын "Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журам"-ыг нэгдүгээр хавсралтаар баталсугай.
2.Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга (Л.Амгаланбаяр)-д, тогтоолыг Хууль зүй дотоод хэргийн яаманд хүргүүлж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга (Б.Оюунцэцэг)-д даалгасугай.
3.Энэхүү тогтоол батлагдан гарсантай холбогдуулан 2021оны 07 дугаар сарын 19-ны өдрийн 12 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
4.Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд үүрэг болгосугай.
ДАРГА Б.САМБУУ
Текст томруулах
A
A
A
