A

A

A

Бүлэг: 1979

ЗАВХАН АЙМГИЙН ЗАВХАНМАНДАЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр

Дугаар 21

Нуга

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.4 дэх заалт, 18 дугаар зүйлийн 18.1.2 "д" хэсэг, 18.2 дахь заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9.2.1, 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалт, Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.23 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.4 дэх заалт, Сангийн сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 192, А/243дугаар тушаалаар батлагдсан хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг тооцох аргачлалыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоож хавсралт ёсоор баталсугай.

2.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээ тогтоосонтой холбогдуулан албан татвар төлөгчөөс ногдуулсан албан татварыг орон нутгийн төсөвт төвлөрүүлэхийг сумын Засаг дарга /Г.Мягмаржав/-д үүрэг болгосугай.

3.Тогтоолыг холбогдох материалын хамт Хууль зүй, дотоод хэргийн яаманд ажлын 5 хоногт багтаан хүргүүлэхийг сумын Засаг дарга /Г.Мягмаржав/-д даалгасугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 02 дугаар сарын 03-ний өдрийн 17 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсугай.

5.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд үүрэг болгосугай.

ДАРГА Н.БЯМБАДОРЖ