A

A

A

Бүлэг: 1979

ХОВД АЙМАГ БУЯНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр

Дугаар 4/01

Зургаа

БУЯНТ СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4, Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь заалтыг тус тус үндэслэн сумын Засаг даргын саналыг хэлэлцээд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит IV дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Малын тоо толгойн албан татварыг дараах төрлөөр тогтоосугай.

- Адуу 1000 төгрөг

- Үхэр 1000 төгрөг

- Тэмээ 1000 төгрөг

- Хонь 250 төгрөг

- Ямаа 250 төгрөг

2.Тогтоол гарсантай холбогдуулан малын тоо толгойд ногдуулсан татварыг хураах ажлыг зохион байгуулж, Малын тоо толгойн албан татварын тухай хууль, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын талаар сургалт, сурталчилгаа хийж ажиллахыг сумын Засаг дарга, Татварын улсын байцаагч, багийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2/04 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Л.ТӨРМӨНХ

ХОВД АЙМАГ БУЯНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр

Дугаар 15/06

Зургаа

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫГ ХӨНГӨЛӨХ ТУХАЙ

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай 12 дугаар зүйлийн 12.1.4 дахь заалт 35 дугаар зүйлийн 35.1.10 дахь заалт, Малын тоо толгой албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалтыг тус тус үндэслэн сумын Засаг даргын саналыг хэлэлцээд сумын Иргэдийн Төлөөлөгчдын Хурлын ээлжит XV хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Тус суманд зуншлага тааруу болж мал тарга тэвээр муу авсан, өвөлжилт хүндэрч малаас авах ашиг шим буурсантай холбогдуулан 2024 оны малын тоо толгойн албан татварыг 100 хувиар буюу адуу-0 төгрөг, тэмээ-0 төгрөг, үхэр-0 төгрөг, хонь-0 төгрөг, ямаа-0 төгрөг болгож хөнгөлсүгэй.

2.Мөн өдрөөс эхлэн захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2021 оны 12 сарын 14 өдрийн 5591 дугаарт бүртгэлтэй сумын ИТХ-ын 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 4/01 тоот "Буянт сумын малын тоо толгойн албан татвар тогтоох тухай" тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

3.Тогтоолыг захиргааны хэм хэмжээ актын эмхэтгэлд нийтлэгдсэний дараа мөрдөж, иргэдэд сурталчилж ажиллахыг сумын засаг дарга /Э.Чулуунцэцэг-т/ даалгасугай.

ХУРЛЫН ДАРГА Л.ТӨРМӨНХ