- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ХУЖИРТ СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖ ТОГТООХ ТУХАЙ

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ХУЖИРТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр
Дугаар 8/5/1
Хужирт сум
ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", 18.2, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.4, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2, Сангийн сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2018 оны "Аргачлал батлах тухай" 192 А/243 дугаар тушаалыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Сумын нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг тогтоож хавсралтаар баталсугай.
2.Айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага, үйлдвэр, үйлчилгээний газруудад хог хаягдлын үйлчилгээний хураамжийн батлагдсан тарифыг захиргааны ерөнхий хуулийн дагуу "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсний дараа мөрдөж, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Засаг дарга (Т.Баярмөнх)-д үүрэг болгосугай.
ДАРГА Ж.ОЮУНГЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
