- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ЖАРГАЛАН СУМЫН МАЛЫН ТОО, ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ЖАРГАЛАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр
Дугаар 06
Буянбат
МАЛЫН ТОО, ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д" дэх заалт, 18.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь хэсгийг тус тус үндэслэн сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын хурлаас ТОГТООХ нь:
1.Малчин, мал бүхий этгээдийн малын тоо, толгойн албан татварын хэмжээг малын төрөл тус бүрээр хавсралтаар баталсугай.
2.Малын тоо толгойн албан татварыг батлагдсан хувь хэмжээний дагуу хуульд заасан хугацаанд орон нутгийн төсөвт төвлөрүүлж, зориулалтын дагуу зарцуулж, үр дүнг тайлагнан ажиллахыг сумын Засаг дарга (П.Авирмэд)-д үүрэг болгосугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавин ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга (Р.Мөнхбаяр)-д даалгасугай.
ДАРГА Б.ГОТОВ
Текст томруулах
A
A
A
