A

A

A

Бүлэг: 1979

ӨМНӨГОВЬ АЙМАГ МАНДАЛ-ОВОО СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр

Дугаар 3/01

Шар хулсан

МАЛЫН ТОО ТОЛГОЙД ЖИЛД НОГДУУЛАХ АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д", 18.2, 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Сумын нутаг дэвсгэрт дагаж мөрдөгдөх малын тоо толгойд ногдуулах татварын хэмжээг 2021 оныг дуустал хугацаанд "0" төгрөг, 2022 оноос хойшх татварын хэмжээг хавсралтаар тогтоосугай.

2.Малын тоо толгойн албан татварын хэмжээг баталсан хувь хэмжээний дагуу орон нутгийн төсөвт төвлөрүүлэхийг сумын Татвар хураагч (Б.Энхцэцэг)-т, тогтоолыг хэрэгжүүлж, тайлагнах ажлыг зохион байгуулж ажиллахыг сумын Засаг дарга (Э.Мөнхбаяр)-т тус тус үүрэг болгосугай.

ХУРЛЫН ДАРГА Ц.САНЖАА