- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ШАРЫН ГОЛ СУМЫН ЭРҮҮЛ АХУЙН ХАМГААЛАЛТЫН БҮС ТОГТООХ ТУХАЙ

ДАРХАН-УУЛ АЙМАГ ШАРЫН ГОЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр
Дугаар 21
Шарын гол
ЭРҮҮЛ АХУЙН ХАМГААЛАЛТЫН БҮС ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3, Усны тухай хуулийн 11 дүгээр зүйл 11.1.3, 11.1.4, 13 дугаар зүйлийн 13.1.6, Захиргааны Ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2.3, 40.2.5, 43 дугаар зүйлийн 43.2, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын сайдын тушаалаар батлагдсан "Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэмийн мөрдөх журам"-ын 3 дахь хэсгийн 3.1, 3.14, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын яамны төрийн нарийн бичгийн даргын 2019 оны А/489 дүгээр тушаалыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит VI хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Тус сумын хүн амын унд, ахуйн төвлөрсөн ус хангамжийн Буянтын эх үүсвэрийн 3, 11, 4, 8, 5, 12, 6 дугаар ашиглалтын худгуудын эх үүсвэр тус бүрээс 500 метрийн зайд, 7 дугаар ашиглалтын худгаас баруунаас зүүн урд зүг рүү Шар хөтлийн жалга болон Буянтын хөндийг өгсөх чиглэлд 1339.1 метрийн зайд эрүүл ахуйн хязгаарлалтын бүсийн заагийг тогтоосугай.
2.Эрүүл ахуйн хамгаалалтын бүсийн шинэчлэн тогтоосон эргэлтийн цэгүүдийн солбицлыг нэгдүгээр хавсралтаар, кадастрын зургийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
3. Төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрийн эргэн тойронд эрүүл ахуйн хязгаарлалтын бүс тогтоосонтой холбогдуулан бүсийн дэглэмийг мөрдөж, хяналт тавьж ажиллахыг "Дулаан Шарын гол" ТӨХК-ний захирал /Б.Батхуяг/-т даалгасугай.
4.Тогтоол гарсантай холбогдуулан төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн дэглэмтэй холбогдох хууль журмын хэрэгжилтийн байдалд хяналт тавьж, хязгаарлалтын бүстэй давхцалтай байгаа талбайг тусгай зөвшөөрлөөс хасуулах ажлыг холбогдох байгууллагад хүргүүлэн шийдвэрлүүлэхийг сумын Засаг дарга /Б.Лхамсүрэн/-д даалгасугай.
5.Тогтоолыг хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэн захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлд бүртгүүлэхийг ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга /Б.Болорчимэг/-т үүрэг болгосугай.
ДАРГА Г.МӨНХЖАРГАЛ

ДАРХАН-УУЛ АЙМАГ ШАРЫН ГОЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2023 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр
Дугаар 31
Шарын гол
ЭРҮҮЛ АХУЙН ХАМГААЛАЛТЫН БҮСИЙН ЗААГИЙГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.8, 35 дугаар зүйлийн 35.1.14, 48 дүгээр зүйлийн 48.1, Усны тухай хуулийн 11 дүгээр зүйл 11.1.3, 11.1.4, Захиргааны Ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1 дүгээр зүйл, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 хамтарсан тушаалаар батлагдсан журмын 3 дахь хэсгийн 3.1, 3.14, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын яамны төрийн нарийн бичгийн даргын 2019 оны А/489 дүгээр тушаал, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 03/3815 дугаар "Хүн амын ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хамгаалалтын бүс тогтоох тухай", Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 01/3410 дугаар "Хүн амын ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хамгаалалтын бүс, тэжээгдлийн мужийг тогтоох тухай дүгнэлтийн тухай", Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 3/2355 дугаар "Чиглэл хүргүүлэх тухай", Барилга, хот байгуулалтын сайдын 2022 оны 1/5059 дүгээр "Дүгнэлт хүргүүлэх тухай" дүгнэлтүүдийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус XII хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Шарын гол сумын хүн амын төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрийн ашиглалтын худгуудын эрүүл ахуйн хязгаарлалтын бүсийн нийт 422.6 га талбайн хэмжээ, хил заагийн эргэлтийн цэгүүдийн солбицлыг нэгдүгээр хавсралтаар, кадастрын зургийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эргэн тойронд эрүүл ахуйн хязгаарлалтын бүс тогтоосонтой холбогдуулан бүсийн дэглэмийг мөрдөж ажиллахыг "Дулаан Шарын гол " ТӨХК-ний захирал (Б.Батхуяг) - т даалгасугай.
3.Төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийн дэглэмтэй холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг дарга (Б.Лхамсүрэн)-д үүрэг болгосугай
4.Ундны усны эх үүсвэрийн хязгаарлалтын бүстэй давхцалтай хэсгийн талбайг тусгай зөвшөөрлөөс хасуулах ажлыг холбогдох байгууллагад мэдэгдэж шийдвэрлүүлэхийг Засаг дарга (Б.Лхамсүрэн) -д үүрэг болгосугай.
5.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 19, ИТХ-ын 2018 оны 28, ИТХ-ын 2021 оны 21 дүгээр тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.
6.Тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэн, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг ИТХ-ын нарийн бичгийн дарга (Б.Болорчимэг)-т үүрэг болгосугай.
ДАРГА Г. МӨНХЖАРГАЛ
Текст томруулах
A
A
A
