- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ЧУЛУУНХОРООТ СУМЫН МАЛЫН ТОО, ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

ДОРНОД АЙМАГ ЧУЛУУНХОРООТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 6-Р ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр
Дугаар 03
Эрээнцав
МАЛЫН ТОО, ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", 18.2, 22 дугаар зүйлийн 22.1.10, 25 дугаар зүйлийн 25.1, Малый тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 6 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Малчин, мал бүхий этгээдийн малын тоо толгойд ногдуулах албан татварын хэмжээг адуу 800, үхэр 500, хонь 300, ямаа 600, тэмээ 0 төгрөг байхаар тус тус тогтоосугай.
2.Малчны амжиргааг дэмжих зорилгоор 70 толгой хонь, 30 толгой үхэртэй малчин болон мал бүхий этгээдийн малын албан татварыг хэмжээ 0 байхаар тогтоосугай. /аж ахуй нэгж, хуулийн этгээд хамаарахгуй/
3.Малын тоо толгойн албан татварын тухай хууль, мөн тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, татварын орлогыг сумын орон нутгийн хѳгжлийн санд төвлөрүүлэн зохих хууль, журмын дагуу зарцуулах, иргэдэд сурталчлан ажиллахыг сумын Засаг дарга /З.Гэрэлт-Од/-д даалгасугай.
4.Тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, нийтэлсний дараа дагаж мөрдсүгэй.
ХУРЛЫН ДАРГАП.ГАНТУЛГА
Текст томруулах
A
A
A
