A

A

A

  • Нүүр
  • Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
  • СҮХБААТАР АЙМГИЙН ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭХ, АНГИЛАХ, ЦУГЛУУЛАХ ТЭЭВЭРЛЭХ, ДАХИН БОЛОВСРУУЛАХ, СЭРГЭЭН АШИГЛАХ, УСТГАХ БУЛШЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

СҮХБААТАР АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 12 дугаар сарын 3-ны өдөр

Дугаар 10

Баруун-Урт сум

ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭХ, АНГИЛАХ, ЦУГЛУУЛАХ ТЭЭВЭРЛЭХ, ДАХИН БОЛОВСРУУЛАХ, СЭРГЭЭН АШИГЛАХ, УСТГАХ БУЛШЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "ж", "з", 19 дүгээр зүйлийн 19.1, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.1.4 дэх заалт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/443 дугаар тушаалаар батлагдсан "Энгийн хог хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагаанд тавигдах ерөнхий шаардлага", Сангийн сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 07 сарын 19-ний өдрийн 192, А/243 дугаар тушаалын 2 дугаар хавсралтыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 8 дугаар Хурлаас ТОГТООХ нь:

1."Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журам"-ыг нэгдүгээр хавсралтаар, нийтийн эдэлбэр газрын хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх, энгийн хог хаягдлыг булшлах зардлын нэгж тарифыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Журмыг аймгийн хэмжээнд мөрдүүлэх ажлыг зохион байгуулах, хог хаягдлыг ангилах, тээвэрлэх менежментийг сайжруулах, хог хаягдлын төвлөрсөн цэгийг тохижуулах, сэргээн ашиглах, дахин боловсруулах цэгийг байгуулах, хог хаягдлыг устгах, булшлах үйл ажиллагаанд шаардлагатай зардлыг аймаг, сумын төсөвт тусган хэрэгжүүлж ажиллахыг аймаг, сумдын Засаг дарга нарт даалгасугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /А.Чулуунбат/-д үүрэг болгосугай.

ДАРГА Д.ХОСБАЯР