- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ, ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 12 дугаар сарын 2-ны өдөр
Дугаар 4/5
Даланзадгад сум
ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ, ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2."д", 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Үл хөдлөх эд хөрөнгийн албантатварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хувь, хэмжээг хавсралтын дагуу шинэчлэн тогтоосугай.
2.Үл хөдлөх эд хөрөнгөд ногдуулахаар тогтоосон албан татварын хувь, хэмжээг мөрдүүлж, хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга (Р.Сэддорж)-д үүрэг болгосугай.
3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн "Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай" 1/8 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
4.Тогтоолыг Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагыг хангаж, захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн санд бүртгүүлэх ажлыг зохион байгуулахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Л.Батчулуун)-д даалгасугай.
ХУРЛЫН ДАРГА Б.БАДРАА
Текст томруулах
A
A
A
