A

A

A

Бүлэг: 1979

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 12 дугаар сарын 2-ны өдөр

Дугаар 4/6

Даланзадгад сум

ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН БҮСИЙН ХИЛ ЗААГ, ИТГЭЛЦҮҮР, ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д" дэх заалт, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрийн онцлог, байгаль, экологийн хэв шинжийг харгалзан төрийн өмчийн газрыг эзэмшүүлж, ашиглуулсны газрын төлбөрийн хэмжээг тогтооход хэрэглэх "Даланзадгад сумын газрын төлбөрийн бүсийн зураг"-ийг нэгдүгээр, "Даланзадгад сумын газрын төлбөрийн итгэлцүүр, газрын төлбөрийн хэмжээ"-г хоёрдугаар, "Ханбогд сумын газрын төлбөрийн бүсийн зураг"-ийг гуравдугаар, "Ханбогд сумын газрын төлбөрийн итгэлцүүр, газрын төлбөрийн хэмжээ"-г дөрөвдүгээр, "Цогтцэций сумын газрын төлбөрийн бүсийн зураг"-ийг тавдугаар, "Цогтцэций сумын газрын төлбөрийн итгэлцүүр, газрын төлбөрийн хэмжээ"-г зургаадугаар, "Даланзадгад, Ханбогд, Цогтцэций сумаас бусад сумын газрын төлбөрийн бүсийг тухайн сумын хил заагаар тооцон, газрын төлбөрийн итгэлцүүр, газрын төлбөрийн хэмжээ"-г долоодугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Газрын төлбөрийн бүсчлэл, итгэлцүүр, газрын төлбөрийн хэмжээг мөрдүүлж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж хэрэгжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга (Р.Сэддорж)-д үүрэг болгосугай.

3.Тогтоолыг Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагыг хангаж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэх ажлыг зохион байгуулахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга (Л.Батчулуун)-д даалгасугай.

ХУРЛЫН ДАРГА Б.БАДРАА