A

A

A

Бүлэг: 1979

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ХУЖИРТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр

Дугаар 8/5/2

Хужирт

ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫГ ЦУГЛУУЛАХ, ТЭЭВЭРЛЭХ ҮНЭ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "г", "д", 18.2, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, Сангийн сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2018 оны "Аргачлал батлах тухай" 192 А/243 дугаар тушаалыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Сумын нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх зардлын тарифыг хавсралтаар баталсугай.

2.Батлагдсан тарифыг захиргааны ерөнхий хуулийн дагуу "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсний дараа мөрдөж, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Засаг дарга (Т.Баярмөнх)-д үүрэг болгосугай.

ДАРГА Ж.ОЮУНГЭРЭЛ