A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журам/
Бүлэг: 1979

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ

2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр

Дугаар А/361

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Хоршооны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.9 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. "Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Жижиг, дунд үйлдвэрийн газар /Я.Эрдэнэсайхан/-т үүрэг болгосугай.

3. Тушаалыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг Хуулийн хэлтэс /Э.Цолмонжаргал/-т даалгасугай.

САЙД З.МЭНДСАЙХАН