- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр
Дугаар 392
Улаанбаатар хот
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ
Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 7.3, 9.6-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Энэ тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан улсын хэмжээний бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оролцох аж ахуйн нэгж, байгууллагын гадаадын ажиллах хүч, мэргэжилтэнд 2022 онд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг зохих журмын дагуу олгохыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяад зөвшөөрсүгэй.
2. Энэ тогтоолын 2 дугаар хавсралтад заасан 24 аж ахуйн нэгж, байгууллагын 4105 гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг 2022 онд ажлын байрны төлбөрөөс чөлөөлсүгэй.
3. Коронавируст халдвар /КОВИД-19/-аас сэргийлэх зорилгоор гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг үзлэг, шинжилгээнд хамруулах, ажлын байранд нь тусгаарлах, тогтоосон онцгой нөхцөл, горимыг чанд мөрдүүлэх, эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, холбогдох зардлыг зохих журмын дагуу хариуцахыг ажил олгогч нарт үүрэг болгосугай.
4. Энэ тогтоолын дагуу ажиллуулах гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг хөдөлмөр эрхлүүлэх, буцаан гаргах ажлыг зохион байгуулж, дүнг Улсын онцгой комисс, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд тухай бүр мэдээлж байхыг холбогдох сайд нарт, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улсын oнцгой комисс (С.Амарсайхан)-т тус тус даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.АРИУНЗАЯА
Текст томруулах
A
A
A