- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Хуулийн төсөл буцаах тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 100
Төрийн ордон, Улаанбаатар хот
Хуулийн төсөл буцаах тухай
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.10 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Ё.Баатарбилэг, Ж.Ганбаатар, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Г.Дамдинням, Л.Мөнхбаатар, Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг, Н.Наранбаатар, С.Одонтуяа, Б.Пүрэвдорж, Г.Тэмүүлэн, Б.Энхбаяр нараас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг буцаах нь зүйтэй гэсэн санал, дүгнэлт Байнгын хорооноос гаргасныг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул хууль санаачлагчид нь буцаасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
