A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр

Дугаар 12

Төрийн ордон, Улаанбаатар хот

Дүрэм батлах тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Прокурорын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

1. "Прокурорын сахилгын дүрэм"-ийг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ зарлиг батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2002 оны 148 дугаар зарлигийн 2 дугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА