A

A

A

  • Нүүр
  • Ерөнхийлөгчийн зарлиг
  • ДҮРЭМ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ ("Прокурорын мэргэжлийн дүрэм", "Прокурорын мэргэжлийн зөвлөлийн ажиллах журам")
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр

Дугаар 11

Төрийн ордон, Улаанбаатар хот

Дүрэм, журам батлах тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Прокурорын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсгийг үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

1. "Прокурорын мэргэжлийн дүрэм"-ийг 1 дүгээр, "Прокурорын мэргэжлийн зөвлөлийн ажиллах журам"-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Энэ зарлиг батлагдсантай холбогдуулан Монголд Улсын Ерөнхийлөгчийн 2007 оны 264 дүгээр зарлигийг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА