A

A

A

  • Нүүр
  • Ерөнхийлөгчийн зарлиг
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ ("Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх төрийн байгууллага хоорондын орон тооны бус байнгын ажлын хэсгийн ажиллах журам")
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр

Дугаар 37

Төрийн ордон, Улаанбаатар хот

Журам батлах тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 2, Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

1. "Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх төрийн байгууллага хоорондын орон тооны бус байнгын ажлын хэсгийн ажиллах журам"-ыг нэгдүгээр, ажлын хэсгүүдийн бүрэлдэхүүнийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. "Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх төрийн байгууллага хоорондын орон тооны бус байнгын ажлын хэсгийн ажиллах журам"-ын хэрэгжилтэд хяналт тавьж, ажлын хэсгүүдийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулахыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга /А.Гансүх/-д үүрэг болгосугай.

3. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2004 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 23 дугаар захирамжаар баталсан "Үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах төрийн байгууллага хоорондын орон тооны бус байнгын ажлын хэсгүүдийн ажиллах журам"-ыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА