- Нүүр
- Ерөнхийлөгчийн зарлиг
- Прокурорын зэрэг дэв тогтоох, олгох журам батлах тухай

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр
Дугаар 08
Төрийн ордон, Улаанбаатар хот
Прокурорын зэрэг дэв тогтоох, олгох журам батлах тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Прокурорын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
1. "Прокурорын зэрэг дэв тогтоох, олгох журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэ зарлиг гарсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2002 оны 148 дугаар зарлигийн 3 дугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА
Текст томруулах
A
A
A
