- Нүүр
- Ерөнхийлөгчийн зарлиг
- Цэргийн цол олгох журам батлах тухай

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр
Дугаар 41
Төрийн ордон, Улаанбаатар хот
Цэргийн цол олгох журам батлах тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Зэвсэгт хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.13 дахь заалтыг үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
1. Цэргийн цол олгох журмыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2. Цэргийн цол олгох журмыг 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдүүлэхийг Батлан хамгаалах яам /Н.Энхболд/, Зэвсэгт хүчний Жанжин штаб /Р.Сүхбат/, Хил хамгаалах ерөнхий газар /Ц.Сэргэлэн/, Дотоодын цэрэг /С.Баатаржав/, Онцгой байдлын ерөнхий газар /Т.Бадрал/, Тагнуулын ерөнхий газар /Д.Гэрэл/ нарт үүрэг болгосугай.
3. Энэ зарлиг гарсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 181 дүгээр зарлигийг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА
Текст томруулах
A
A
A
