- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ТЭС СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

УВС АЙМАГ ТЭС СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 12 дугаар сарын 1-ний өдөр
Дугаар 2/04
Тооромт
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтыг үндэслэн ТОГТООХ НЬ:
Нэг.Тус сумын нутаг дэвсгэрт байгаа малыг өмчилж буй малчин, мал бүхий этгээдээс авах албан татварыг
1.Адуу-1000 төгрөг
2.Үхэр-700 төгрөг
3.Тэмээ-500 төгрөг
4.Хонь-200 төгрөг
5.Ямаа 300 төгрөг байхаар малын төрөл тус бүрээр тогтоосугай.
Хоёр.Албан татварыг хуулийн хугацаанд нь сумын төсөвт төвлөрүүлэх талд анхаарч төлөвлөгөө боловсруулж орлогыг хууль дүрмийн дагуу малчдын нэн шаардлагатай төсөл арга хэмжээнд төсөвлөж жил бүрийн төсөвт тусгаж ажиллахыг засаг дарга /С.Дагвасүрэн/-д үүрэг болгосугай.
ДАРГА З.ТҮМЭНДАЛАЙ
Текст томруулах
A
A
A
