A

A

A

Бүлэг: 1979

ДУНДГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 12 дугаар сарын 3-ны өдөр

Дугаар 14

Мандалговь

ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ, ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дүгээр зүйлийн 18.1.2 д, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийг тус тус үндэслэн аймаг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

Нэг.Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг тухайн хөрөнгийн байршил, зориулалт, хэмжээ, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн байдлыг харгалзан хавсралтад заасан хувь хэмжээгээр тогтоосугай.

Хоёр.Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг тогтоосон хэмжээгээр авч орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлж, ажиллахыг аймгийн Засаг дарга (Ц.Мөнхбат)-д үүрэг болгосугай

Гурав.Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг тогтоосон хэмжээг Хууль зүй Дотоод хэргийн яамны захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс эхлэн мөрдөж хэрэгжүүлсүгэй.

Дөрөв.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 03 дугаар тогтоолыг энэхүү тогтоол мөрдөж эхэлсэн өдрөөс хойш хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА С.ОД-ЭРДЭНЭ