A

A

A

Бүлэг: 1979

УВС АЙМАГ

УЛААНГОМ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр

Дугаар 06/07

11 дүгээр баг

АЙЛ ӨРХИЙН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2л, 25 дугаар зүйлийн 25.1, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дугаар зүйлийн 60 дахь заалтыг үндэслэн ТОГТООХ НЬ:

1.Улаангом сумын айл өрхийн хог хаягдлын үйлчилгээний сарын хураамжийн хэмжээг 4000 /Дөрвөн мянган төгрөг/-өөр шинэчлэн тогтоосугай.

2.Улаангом Тохижилт Үйлчилгээ ОНТҮГ-ын дарга /Э.Батбаяр/-д даалгах нь:

2.1.Гэр хорооллын хог хаягдлыг зайлуулах, булшлах чиглэлээр үйл ажиллагааны шинэ менежментийг хэрэгжүүлж, гүйцэтгэл үр дүнг хагас, бүтэн жилд сумын ИТХ-д тайлагнаж ажиллах.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын ИТХ-ын 2017 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн III/01 тоот тогтоолын 1,3 дахь заалтыг хүчингүйд тооцсугай.

4.Энэхүү тогтоолыг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

5.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын Иргэдийн Төлөөлөгчдын Хурлын нарийн бичгийн дарга /Д.Нансалжав/-д даалгасугай.

ДАРГА Н. ГАНЦОГТ

УВС АЙМАГ УЛААНГОМ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар 03/02

Улаангом

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14, 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.6, 41.7, Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.23, 8 дугаар зүйлийн 8.4, Сангийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 192, А/243 дугаар хамтарсан тушаалыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Улаангом сумын нэг айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудын хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг хавсралтаар шинэчлэн баталсугай.

Улаангом сумын Засаг дарга /Ц.Гантөмөр/-т ДААЛГАХ нь:

1.1.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг батлагдсан тарифын дагуу айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудад дагаж мөрдүүлэх.

1.2.Айл өрхийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийг Улаангом сумын төсөвт төвлөрүүлж, хог хаягдлын менежментийг сайжруулах ажлыг зохион байгуулж ажиллах

1.3.Тогтоолын хэрэгжилтийг жил бүрийн эцэст Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд тайлагнах

2.Тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж ажиллахыг сумын Засаг дарга /Ц.Гантөмөр/-д үүрэг болгосугай.

3.Тогтоол батлагдсантай холбогдуулан Улаангом сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 190 дугаар тогтоол, сумын ИТХ-ын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 06/07 дугаар тогтоолыг тус тус хүчингүйд тооцсугай.

ДАРГА Н.ПҮРЭВДОРЖ