- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- УЛААНГОМ СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙД НОГДОХ АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

УВС АЙМАГ УЛААНГОМ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр
Дугаар 06/06
11 дүгээр баг
МАЛЫН ТОО ТОЛГОЙД НОГДОХ АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2д, 25 дугаар зүйлийн 25.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийг үндэслэн ТОГТООХ нь:
1.Улаангом сумын малын тоо толгойн албан татварыг малын төрөл тус бүрээр хавсралтаар баталсугай.
2.Малын тоо толгойн албан татвар батлагдсантай холбогдуулан тогтоолын холбогдох заалтыг малчин болон мал бүхий өрхүүдэд шуурхай сурталчлан, малын тоо толгойн албан татварын орлогыг жил бүр төлөвлөн батлуулж, гүйцэтгэлд нь хяналт тавьж, малчдын өмнө тулгамдаж буй асуудлыг үе шаттай шийдвэрлэхийг сумын Засаг дарга /Ц.Гантөмөр/-д даалгасугай.
3.Энэхүү тогтоолыг Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтлэгдсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /Д.Нансалжав/-д даалгасугай.
ДАРГА Н.ГАНЦОГТ
Текст томруулах
A
A
A
