- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2012 оны 227 дугаар тогтоолд)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр
Дугаар 393
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 8.5, 8.6-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
"Жагсаалт батлах тухай" Засгийн газрын 2012 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 227 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Агаарын бохирдлын төлбөрөөс бүрэн чөлөөлөх аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт"-д дор дурдсан агуулга бүхий 3 дахь заалтыг нэмсүгэй:
№ | Аж ахуй нэгжийн нэр | Байршил | Нүүрсний ордын нэр |
3. | "Энержи ресурс" хязгаарлагдмал хариуцлагатай компани | Өмнөговь аймаг, Цогтцэций сум | Ухаа худгийн нүүрсний уурхай |
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Эрчим хүчний сайд Н.ТАВИНБЭХ
Текст томруулах
A
A
A