- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БАЯННУУР СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
БУЛГАН АЙМГИЙН БАЯННУУР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр
Дугаар IV/3
Өлзийт
ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д" дэхь заалт, татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалт, хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2 тус тус үндэслэн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 8 дахь удаагийн сонгуулийн IV хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Суманд төрийн байгууллага, аж ахуйн нэгж, хувиараа бизнес эрхлэгч, иргэдээс сар бүр авах хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг хавсралтаар баталсугай.
2.Сумын Засаг дарга /Л.Одончимэг/-т хог хаягдлын үйлчилгээний хураамжийг орон нутгийн орлогод сар бүр жигд төвлөрүүлэх арга хэмжээг зохион байгуулж ажиллахыг даалгасугай.
ДАРГА Д.СҮХБААТАР
БУЛГАН АЙМГИЙН БАЯННУУР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2026 оны 6 дугаар сарын 29-ний өдөр
Дугаар X/52
Баяннуур сум
Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10 дах заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Хог хаягдлын тухай хуулийн 9.2.2, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.5, 41.6 дах хэсэг, Сангийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн "Аргачлал батлах тухай" 192, А/243 дугаар хамтарсан тушаалыг тус тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит X хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Суманд төрийн байгууллага, аж ахуй нэгж, хувиараа бизнес эрхлэгч, иргэдээс сар бүр авах хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг хавсралтаар шинэчлэн баталсугай.
2.Сумын Засаг дарга (Б.Ёндон)-нд хог хаягдлын үйлчилгээний хураамжийг орон нутгийн татварын орлогод сар бүр жигд төвлөрүүлэх арга хэмжээг зохион байгуулж ажиллахыг даалгасугай.
3.Энэхүү тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд даалгасугай.
4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Б.Батхуяг)-д үүрэг болгосугай.
5. Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан сумын ИТХ-ын 2021 оны IY/03 тоот тогтоолыг хүчингүйд тооцсугай.
ДАРГА М.ДОРЖПҮРЭВ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх