- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МЭДЭЭЛЛИЙН "МОНЦАМЭ" АГЕНТЛАГИЙН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр
Дугаар 400
Улаанбаатар хот
МЭДЭЭЛЛИЙН "МОНЦАМЭ" АГЕНТЛАГИЙН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Мэдээллийн "МОНЦАМЭ" агентлагийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын харьяанд шилжүүлсүгэй.
2. Мэдээллийн "МОНЦАМЭ" агентлагийн одоогийн орон тоо, эд хөрөнгийг балансаас балансад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт шилжүүлэх ажлыг зохих журмын дагуу зохион байгуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл) нарт даалгасугай.
3. Энэ тогтоолыг 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаЦ.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
